Үндэсний шигшээ баг болон “Дэрэн” клубийн тоглогч Орхоны Мөнх-Оргил Тайванийн “Taichung Futuro” багт нэгдлээ.
Тэрбээр 1999 онд төрсөн агаад хамгаалагчийн байрлалд тоглодог.
“Taichung Futuro” багийнхан 2023-24 оны улиралд “AFC Cup” тэмцээний хэсгийн шатнаа Монголын “ФС Улаанбаатар” багтай учраа тааран тоглоход эхний тоглолтодоо 2:0-ээр хожиж, хариу тоглолтод 2:1-ээр хожигдож байсан.
Түүнчлэн тус багийнхан 8-р сарын 12-ний өдөр Азийн Челленж лигийн тэмцээнд Монголын “ФС Фалконс”-той тоглох юм. Хожсон нь тэмцээний дараагийн шатанд өрсөлдөх энэ чухал тоглолт Улаанбаатар хотноо Хөлбөмбөгийн холбооны талбайд явагдана.
