UBLife Logo
Спорт

Улсын начин Б.Адъяахүү: Улсын цолтнууд аймагт, аймгийнхан суманд барилдахаа болих хэрэгтэй

Улсын начин Б.Адъяахүү: Улсын цолтнууд аймагт, аймгийнхан суманд барилдахаа болих хэрэгтэй

Долоодугаар сарын 29-ний өдөр явагдсан Дорноговь аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаан болон бусад аймаг, сумдын наадмаар найр тавих явдал, худал барилдах зэрэг явдал илт ажиглагдах болсон нь олны бухимдлыг өрдөж байна. Тэгвэл энэ гажуудлыг хэрхэн засах тухайд улсын начин Б.Адъяахүү өөрийн байр суурийг илэрхийлсэн.

Тэрбээр цахим хуудаснаа “Цол олгох барилдааныг хуульд заасны дагуу аймаг, орон нутгийн удирдлагууд 7-р сарын 10, 11-ний өдрүүдэд нэгэн зэрэг зохион байгуулах нь чухал. Энэ хуулийн салаа утгыг ч гэсэн засахгүй бол цоорхойтой заалт байна лээ. Дорноговийн цол олгох барилдаантай холбоотой саналаа хэлье. Бөх хүн бүх шатны барилдаанд зодоглох эрхтэй хэдий ч улсын том цолтой бөхчүүд маань ирэх жилүүдээс аймгийн цол олгох барилдаанд, аймгийн цолтнууд нь сумын наадамд очиж барилдахаа болих хэрэгтэй. Бөхийн буян байна. Ийм их хэл ам дагуулсан юмнаас хол явсан нь дээр л дээ. Шүүмжилсэн аястай санал юм бичихээр хонзон л болдог. Аварга цолтнуудаасаа эхэлж дуугарах л хэрэгтэй байгаа юм л даа. Уг нь бүгд л харж сонсож байгаа. Өсвөрийн залуу бөхчүүд бол уг саналыг бүгд л дэмжих болов уу. Яс юман дээр хэргийн гол эзэд бол бөхчүүд гэхээсээ илүүтэй орон нутгийн удирдлага тэдний гар хөл болох бүртгэж байгаа нөхдүүдийн хийсэн ажлын балаг шүү дээ” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.