Хүн төрөлхтөнд маш олон идэх эмгэг байдаг. Австралийн Монашийн Их Сургуулийн нейробиологи, сэтгэц эмгэгийн судлаач, постдоктор (PhD) Клэр Фолдийн анорексиагийн тухай 19 бүлэг судалгаанд эдгээрийг уншиж танилцахад зарцуулах таны 624.8 минутыг хэмнэхийн тулд нэгтгэсэн дүгнэлтийг хуваалцаж байна.

Энэхүү судалгаанд эрдэмтэд сэтгэцийн хамгийн аюултай эмгэгүүдийн нэг болох анорексиа мэдрэлийн системд хэрхэн нөлөөлдгийг судалж байна. Тархины урамшууллын системээр дамжуулан хүний амьд үлдэх чадварыг идэвхжүүлж болохыг илрүүлжээ.
10 секундэд?

Анорексиа бол өвчтөнүүд гадаад үзэмждээ итгэлгүй болж, өөрсдийгөө өлсгөх замаар туранхай байгаа гэж итгүүлэх тархины нэгэн заль. Хүүхэд насандаа дархлааны ямар нэгэн халдвар авч байсан бол анорексиагаар өвдөх эрсдэл 36 хувиар нэмэгддэгийг тогтоожээ. Харин тархины урамшууллын системийг зөв ажиллуулбал хооллох дурыг өдөөж болдог.
Яагаад анорексиатай хүмүүс хоолонд дургүй болдог вэ?
Хоол идэж байх үед тархины урамшууллын системээс мэдрэлийн системд таатай дохио илгээдэг. Гэвч анорексиатай хүмүүс энэ “шагналыг” мэдэрдэггүй бөгөөд мэдрэлийн систем нь амьд үлдэх инстинктийг нь дарангуйлдаг. Үүнээс болж тэд өлсөхийг мэдрэхээ больдог.
Яагаад бид анорексиаг ойлгож эмчлэхэд хэцүү юм бэ?
Ёс зүйн шалтгаанаас болж амьд хүнийг туршилт судалгаанд оролцуулах хүндрэлтэй байдаг. Тиймээс эрдэмтэд хулгана дээр “үйлдэлд тулгуурласан анорексиа” загвар ашиглан тархины урамшууллын системийг судалж байна.
Судалгааны үр дүн ямар байгаа вэ?
Бид мэдрэлийн дамжуулагч болох допамин таашаал мэдрэхэд чухал үүрэгтэй гэдгийг мэднэ. Жишээ нь, донтуулдаг мансууруулах бодисууд тархины энэ талыг ашигладаг. Харин анорексиатай хүмүүс хоолны амтаас таашаал авч чадахаа больдог. Судлаачид мэдрэлийн тогтолцоог системчлэн асаах, унтраах чадвартай болсон бөгөөд энэ нь таашаахуйг өдөөж, анорексиаг дарангуйлан хэт турахаас сэргийлдэг болохыг хулганад хийсэн туршилтын дүнгүүд баталжээ.
Хүнийг туршвал үр дүн ямар байх вэ?
Магадгүй... Одоогоор баттай хэлэх боломжгүй бөгөөд гоо сайхны стандарт нэмэгдэх тусам энэ өвчнийг анагаах байдал улам хурцдаж магадгүй юм.

Энэ өвчлөлд зарим хүн л илүү өртдөг үү?
Дани улсын 930,977 хүүхдийг хамруулсан нэгэн судалгаагаар аутоиммун болон үрэвслийн өвчнүүд нь анорексиа үүсэх эрсдэлийг мэдэгдэхүйц нэмдэгийг тогтоожээ. Иймд дархлааны тогтолцооны эмгэгийн талаарх судалгааны цар хүрээг нэмэгдүүлснээр шинэ эмчилгээний арга зам нээгдэх боломжтой.
Энэхүү өвчлөлийн эсрэг улс орнууд юу хийж байна вэ?
Олон улсад үндэсний эрүүл мэндийн үйлчилгээ болон зөвлөгөө өгөх байгууллагууд ийм сөрөг мессежүүдийг багасгахаар ажиллах боломжтой. Франц улс анорексиаг сурталчилсан вэбсайтыг удирдаж буй хүмүүст торгууль, шоронгийн ял оноох хүртэл арга хэмжээ авч байгаа ажээ.

Анорексиаг хэрхэн эмчилдэг вэ?
Эмч нар нэг л төрлийн нийтлэг эмчилгээ гэж байдаггүйг онцолж байгаа билээ. Үүнд өвчтөний гэр бүл, найз нөхөд, эргэн тойрны нийгмийн хүрээллийн оролцоо маш чухал бөгөөд хамгийн гол нь өвчтөнд цаг хугацаа олгож хэт шахахгүй байх нь чухал гэдгийг анхааруулж байна.
Бэлтгэсэн Г.Ариунзаяа
Эх сурвалж: https://www.monash.edu/discovery-institute/foldi-lab/research