UBLife Logo
Спорт

“Их Хурд-10” уралдаанд Хөвсгөлийн азарга түрүүллээ

“Их Хурд-10” уралдаанд Хөвсгөлийн азарга түрүүллээ

Наймдугаар сарын 8-10-ны өдрүүдэд Хүй долоон худагт явагдах “Их хурд-10” шигшмэл хурдан хүлгүүдийн уралдаан болж байна. Өнөөдөр хурдан азаргын уралдаанд  103 азарга мордож. 71 уралдсан.

1.Хөвсгөл аймгийн Рашаант сумын ААУ Амарсайханы Билгүүтэйн хар. МУТМУ Ононгийн Батбилэг уясан. Улсын бүсийн уралдаанд 1 түрүүлж 1 айрагдсан.

Уралдаанч Ундрахын Буяндалай.

2. Увс аймгийн Зүүнговь сумын МУ -ын Алдарт уяач Далайн Батбаярын “Уудам хул”

МУТМУ Мягмарсүрэнгийн Алтан-Очир уясан. Улсын бүсийн 1 түрүү 5 айраг. Гримийн отгон төл.

Уралдаанч Г.Зундуйдагва.

3. Төв аймгийн Борнуур сумын Мөнхтөмөрийн Сайнзаяагийн хүрэн халзан. Улсын бүсэд 3 айрагдсан. Өөрийн унаган.

Уралдаанч Ширнэнгийн Төрмандах.

4. Булган аймгийн Булган сумын уяач Гүндсамбуугийн Гэгээнжаргалын бор .ААУ Буяннэмэхийн Сүхбаатар уясан. Улсын бүсэд 1 аман хүзүүдсэн.

Уралдаанч Буяннэмэхийн Содномдорж

5. Төв аймгийн Баянжаргалан сумын Бат-Очирын Саранхүүгийн сартай хүрэн. ААУ Нямдаваагийн Эрдэнэболд уясан. Өөрийн унаган. Дундговь аймгийн 80 жилд айрагдсан. Эцэг нь Ламын гэгээнд айрагдаж байсан.

Уралдаанч Алтанхуягийн Хангай.

6. Орхон аймгийн Баян-Өндөр сумын ААУ Чулуунбатын Батжаргалын зээрэн зээрд. Улсад 3 айрагдаж, бүсэд 1 түрүү 2 айрагтай. Нямжавын Норовжамц уясан.

7. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Энхсайханы Энхбаярын хүрэн. Нямжавын Норовжамц уясан. Энэ жил Орхон аймгийн Алдартуудын наадамд айрагдсан.

8. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Анхбаярын Анхжаргалын ембүү хүрэн. Энх-Амгалангийн Болд-Эрдэнэ уясан. Бүсэд 1 айрагдсан.

9. Завхан аймгийн Алдархаан сумын Чинбатын Болд-Эрдэний цавьдар. МУАУ Галсангийн Болдбаатар уясан. Бүсэд 1 айрагдсан. Бандгайн унаган.

10. Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын ААУ Балжхүүгийн Үүрцайхын бор. Энэ жил Дархан-Уул аймагт аман хүзүүдэж Өндөргэгээний даншигт айрагдсан.

11. Завхан аймгийн Яруу сумын Шаравдоржийн Мянганбаярын халиун. Тод манлай уяач Д.Дагвадорж унаган.

12. Увс аймгийн Зүүнговь сумын МУАУ Бадарчийн Норовсамбуугийн гоё хээр. Төрийн түмэн эх. Их хурдын айраг. Бүсийн 3 түрүү

13. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Одонбаатарын Норовсамбуугийн зээрд халзан. Говийн бүсийн айраг.

14.Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын МУАУ Бүтийн Батсайханы зээрд халзан. Сумынхаа ойд түрүүлж зүүн бүсэд 8-д орсон. Унаган адуу

15. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Искрагийн Золбоогийн түмэн эх халзан. Улсын 1 түрүү, бүсийн 1 түрүү 1 айраг

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.