ФИФА буюу Олон Улсын Хөлбөмбөгийн холбооноос өнөөдөр (2025 оны наймдугаар сарын 7-нд) үндэсний шигшээ багуудын чансааг шинэчлэн зарлалаа.
Эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багуудын чансаанд 196 орон жагссанаас Монголын шигшээ өмнөх чансаанаас -68 оноотойгоор 22 байр ухарч (Чансаанд жагссан нийт багуудаас хамгийн олон байр ухарсан) 148 дугаар байрт бичигджээ.

Мөн өнгөрөгч долдугаар сарын 10-нд эрэгтэй шигшээ багуудын чансаа шинэчлэгдэхэд Монголын эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг нэг байр ухран 188 дугаарт (210 орноос) бичигдсэн билээ.
Таван цагариг сонин