UBLife Logo
Спорт

“Их хурд-10” наадмыг аварга О.Хангай, арслан Ц.Бямба-Отгон нар манлайлж зодоглоно

“Их хурд-10” наадмыг аварга О.Хангай, арслан Ц.Бямба-Отгон нар манлайлж зодоглоно

Наймдугаар сарын 8-10-ны өдрүүдэд Хүй долоон худагт явагдах “Их хурд-10” шигшмэл хурдан хүлгүүдийн уралдааны үеэр улс, аймгийн цолтой 256 бөх барилдах юм.

Энэхүү наадамд зодоглохоор аварга О.Хангай, улсын арслан Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва, улсын заан Н.Жаргалбаяр, Б.Бат-Өлзий, Д.Анар, М.Лхагвагэрэл, Б.Серик, С.Сүхбат нарын тэргүүтэй улсын цолтон 25 хүчтэн бүртгүүлжээ.

Түүнчлэн улсын начин Д.Амарсайхан, Э.Мөнхжаргал, аймгийн хурц арслан Д.Алтанцоож, Н.Амгаланбаатар нарын сайчуул ч мөн эдгээр өдрүүдэд хүч сорихоор зэхэж байна.

Эл наадмын түрүү бөхийг 10 сая төгрөгөөр шагнах бол үзүүр бөх 8 сая, Их шөвөгт шалгарсан бөхчүүд 3 сая төгрөгийн бай гардах юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.