Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 8-р сарын 4-18-ны өдрүүдэд "E-MONGOLIA" платформоор шийдвэрлэж байна.
Өнөөдөр цэцэрлэгт хамрагдахаар хүсэлтээ гаргах бололцоотой сүүлчийн өдөр учир та бүхэн амжиж бүртгүүлээрэй.
Хэрэв И-Монголиа платформыг ашиглахад тань дэмжлэг хэрэгтэй байгаа бол өөрт ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэг дээр биечлэн очиж туслалцаа авах бололцоотой юм.
Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 278,290 хүүхэд цэцэрлэгт хамрагдах төлөвтэй байгаагаас 135,582 хүүхэд нь Нийслэлд харьяалалтай байна.
