UBLife Logo
Нийгэм

Дунджаар эмэгтэйчүүд 26, эрчүүд 28 насандаа гэрлэж байна

Дунджаар эмэгтэйчүүд 26, эрчүүд 28 насандаа гэрлэж байна

АНУ-д хийгдсэн нэгэн судалгаагаар ихэнх хүмүүс ирээдүйн ханьтайгаа 20-иод насны дунд үеэс сүүл үедээ буюу эмэгтэйчүүд ойролцоогоор 26 настайдаа, эрэгтэйчүүд 28 настайдаа танилцдаг болох нь тогтоогджээ. Гэвч энэ нас бол тогтсон дүрэм биш, харин олон хүчин зүйлээс хамаарч өөрчлөгдөж байдаг зүйл гэдгийг санах нь чухал.

Сүүлийн жилүүдэд Монголд гэрлэх дундаж нас эмэгтэйчүүдэд 26, эрэгтэйчүүдэд 29 орчим болж өсчээ. 9 жилийн өмнө энэ үзүүлэлт эмэгтэйчүүдэд 24.2, эрэгтэйчүүдэд 26.2 байсан байна.

Өндөр боловсрол эзэмшсэн хүмүүс карьертаа анхаарч, сургууль болон ажлын амжилтад илүү цаг зарцуулдаг учраас эхнэр болон нөхрөө олох нь 30 нас дөхөх үед тохиолдох нь элбэг. Харин ахлах сургуулиас хойш шууд ажилд орсон, эсвэл жижиг хот сууринд амьдардаг хүмүүсийн хувьд гэрлэлт эрт тохиолдох нь бий.

Соёл, гарал үүслийн ялгаа

Судалгаагаар гэр бүл, соёл, уламжлал, үндэстний онцлог нь хэзээ гэр бүл зохиохтой шууд холбоотой болохыг харуулжээ. Зарим соёлд эрт гэрлэхийг шавдуулдаг бол бусад нь карьер, санхүүгийн тогтвортой байдлыг чухалчилдаг.

Технологийн нөлөө

Орчин үеийн хосуудын бараг 40% нь онлайнаар буюу Инстаграм, Фэйсбүүк ашиглаж, мөн Tinder, Bumble, Match зэрэг болзооны аппликэйшнээр дамжин учирдаг болжээ.

Нийгмийн дарамт ба хувь хүний сонголт

Гэр бүлийн хүлээлт, нийгмийн шахалт, санхүүгийн тогтвортой байдал зэрэг нь хүмүүсийн гэрлэх хугацаанд нөлөөлдөг. Сүүлийн жилүүдэд хамтран амьдрах (cohabitation) улам түгээмэл болж, гэрлэхээс өмнө хамтран амьдарч, нийцтэй эсэхээ турших үзэгдэл дэлгэрчээ.

Хот ба хөдөөний ялгаа

Хот суурин газрын хүмүүс олон соёлын төлөөлөлтэй, шинэ хүмүүстэй уулзах боломжтой байдаг бол жижиг хот, хөдөөд гэр бүл, найз нөхдийн сүлжээ илүү чухал нөлөөтэй. Энэ нь эрт гэрлэх нөхцөлийг бүрдүүлдэг.

Товчхондоо, гэрлэх “зөв” нас гэж үгүй. Хамгийн чухал нь нас бус, харин амьдралынхаа тухайн мөчид өөртөө болон бусдад бэлэн байх, хичээхийг хүсэх, үүрэг хариуцлагаа ухамсарлах явдал юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.