UBLife Logo
Спорт

Монголын 23 хүртэлх насныхан Азийн Цомын урьдчилсан шатнаа Тайландын багт 6:0-ээр хожигдлоо

Монголын 23 хүртэлх насныхан Азийн Цомын урьдчилсан шатнаа Тайландын багт 6:0-ээр хожигдлоо

2026 оны нэгдүгээр сард Саудын Арабт болох 23 хүртэлх насныхны хөлбөмбөгийн Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд лхагва гарагт эхэллээ.

Монголын шигшээ “F” хэсэгт Тайланд, Малайз, Ливаны багуудын хамтаар хуваарилагдсан юм.

Тэд хэсгийн эхний тоглолтодоо талбайн эзэн Тайландын шигшээд 6:0-ээр хожигдов.

Тайландын багаас ердөө хоёр дахь минутад Иклас Санрон гоолын салхийг нээсэн. Насанд хүрэгчдийн шигшээ багтаа 10 удаа тоглохдоо гурван гоол оруулаад буй Сексан Рэтри энэ тоглолтын үеэр хэттрик толилуулсан юм. Мөн Чаванвит Сиалао, Йоцакон Бурапа нар тус бүр нэг гоолыг бүртгүүлсэн байна.

Монголын багийнхан 9-р сарын 6-ны өдөр Малайзын багтай, 9-р сарын 9-ний өдөр Ливаны эсрэг хүч сорино.

Энэ хэсгийн нөгөө тоглолтод Ливанчууд 1:0 харьцаатайгаар Малайзын шигшээг буулгаж авсан.

Хоёр жил тутам зохион байгуулагддаг энэ тэмцээнд Японы шигшээ баг хоёронтоо түрүүлсэн бол Узбекистан, Саудын Араб, Өмнөд Солонгос, Иракийн багууд тус бүр нэг удаа аваргын цом өргөсөн байдаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.