Германы шигшээ багийнхан 2026 онд болох ДАШТ-ий урьдчилсан шатны нээлтийн тоглолтодоо Словакийн багт ялагдан, дуулиан тарилаа.
Уг тоглолтод Дэвид Ханко, Давид Стрелец нарын гоолоор талбайн эзэд 2:0 харьцаатайгаар Германыг буулгаж авсан.
Словакийн шигшээ дэлхийн чансааны 52-рт эрэмбэтэй байгаа бол Германчууд уг чансааны 9-рт жагсаж байна.
“Ливерпүүл”-ийн Флориан Виртц, “Ньюкасл”-ийн шинэхэн довтлогч Ник Вольтемад нарыг довтолгооны шугамдаа сойсон ч Жулиан Нагелсманы сэтгэлд нийцэхүйц үр бүтээлтэй тоглож чадсангүй.
Германчуудын хувьд, ДАШТ-ий урьдчилсан шатнаа нэгээс олон гоолын зөрүүтэй хожигдсон хоёр дахь тохиолдол нь энэ болсон. Тэд тэртээ 2001 онд Английн шигшээтэй тоглоод 5:1-ээр ялагдсан удаатай.
Ер нь Германы шигшээ багийнхан сүүлийн гурван тоглолтодоо дараалан хожигдсон нь энэ юм.
“А” хэсгийн нөгөө тоглолтод Умард Ирландын багийнхан Люксембургийн шигшээг талбайд нь 3:1-ээр хожсон.
Германчууд 9-р сарын 7-ны өдөр талбайдаа Умард Ирландын шигшээтэй тоглох юм.
Хэсгээ тэргүүлсэн нэг баг шуудхан ДАШТ-д оролцох бол 2-р байрт эрэмблэгдсэн нь плей-оффын тоглолтод хүч сорино.
