UBLife Logo
Спорт

Шатрын Улсын АШТ-ийг Их мастер С.Билгүүн, Б.Мөнгөнтуул нар өнгөлж байна

Шатрын Улсын АШТ-ийг Их мастер С.Билгүүн, Б.Мөнгөнтуул нар өнгөлж байна

Шатрын Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 3-14-ний өдрүүдээр Баянхонгор аймагт болж буй.

Энэ тэмцээний дүнгээр дэлхийн шатрын 46 дахь олимпиадад оролцох багийг бүрдүүлэх төдийгүй 2026 оны Үндэсний шигшээг мөн сонгон шалгаруулах юм.

Эрэгтэйчүүдийн 63 дахь удаагийн УАШТ-ийг таван өргийн дараах байдлаар Их мастер С.Билгүүн, дэлхийн шатрын холбооны мастер Х.Итгэлт, М.Амилал нар бүхэл дөрвөн оноотойгоор тэргүүлж байна. Ялагчийг 11 өргийн нийлбэр дүнгээр тодруулна.

Харин эмэгтэйчүүдийн 55 дахь удаагийн УАШТ-ийг Их мастер Б.Мөнгөнтуул таван өргийн дараах байдлаар 4.5 оноотой өнгөлж байна. Б.Баярмаа, Т.Мөнхзул, Б.Мөнгөнзул нар түүнээс 0.5 онооны ард эрэмбэтэй байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.