UBLife Logo
Спорт

Baikal Open: Т.Тулга Энэтхэгийн Абхиманюгаас даагаа нэхнэ

Baikal Open: Т.Тулга Энэтхэгийн Абхиманюгаас даагаа нэхнэ

Энэ сарын 26-27-нд Буриадын нийслэлд эрэгтэй чөлөөт бөхийн “XXVIII Baikal Open” тэмцээн болно. Тэмцээнд 15 орон, ОХУ-ын 16 мужийн 250 тамирчин оролцоно. Энэ удаагийн тэмцээний гол онцлог нь “Baikal Open” тэмцээний дараа мэргэжлийн бөхийн PWL (Poddubny Wrestling League) холбооны чансааны хоёр барилдаан болох юм. Энэ барилдаан Улаан-Үдийн цагаар 19:30 цагт эхэлнэ.

74 кг жинд Буриадын шилдэг бөх Евгений Жербаев олимп, дэлхийн медальт Виктор Рассадинтай, 70 кг жинд манай Т.Тулга энэ жилийн Азийн аварга, Энэтхэгийн Абхиманью Мандвалтай халз барилдах болжээ. Энэтхэг бөх Т.Тулгыг Азийн АШТ-ий финалд ялж байсан билээ. Харин одоо даагаа нэхэх цаг иржээ.

74 кг: Виктор Рассадин (Тажикистан) — Евгений Жербаев (ОХУ)

70 кг: Абхиманью Мандвал (Энэтхэг) — Т.Тулга (Монгол)

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...