UBLife Logo
АЛХАМ 2.0

АЛХАМ 2.0 | Өөрийнхөө ажлын намтар буюу CV-гээ хэрхэн бэлтгэх вэ?

АЛХАМ 2.0 | Өөрийнхөө ажлын намтар буюу CV-гээ хэрхэн бэлтгэх вэ?

“Алхам 2.0” аяныг Зориг сан нь “Залуучуудын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Ub.life сайттай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд Лоринэт сан, МУИС-ийн Оюутны карьер хөгжлийн төвтэй хамтран залуусын ажилд орох алхам бүрд зориулсан хэрэгцээтэй мэдээлэл, сонирхолтой контентуудыг цувралаар хүргэх болно.


Ажил хайна гэдэг хэний ч амьдралд тулгарах сорилтуудын нэг.  Өөрт тохирсон ажлыг олно гэдэг заримдаа урт хугацааны аялал мэт. Өөрийн ур чадвар, мэдлэгийг CV-дээ бүрэн илэрхийлж бичиж чадвал ажлын ярилцлагад уригдаж, ажилд орох боломж эрс нэмэгдэнэ. Тиймээс өөрийн ажлын намтраа хэрхэн бэлтгэх талаарх зөвлөмжүүдийг хүргэж байна. 

1. CV-ээ нэг хуудсанд багтаа

Судлаач Остин Белсак 125 мянга гаруй ажил горилогчийн CV-тэй танилцаж оновчтой CV хэрхэн бичих талаар дүгнэлтийг хийсэн байдаг.  Тэрээр CV тохиромжтой урттай байснаар ажлын ярилцлагад уригдах магадлалыг 2 дахин нэмэгдүүлдэг гэж үзжээ. Өөрийн намтрыг 475-600 үгэнд багтаах нь хамгийн тохиромжтой. Гэвч хүмүүсийн 77% гаруй хувь CV-гээ тохиромжтой урттай байлгаж чаддаггүй байна. 

2. Ерөнхий утгатай, сул үг ашиглахаас зайлсхий

CV-гээ бичихдээ ерөнхий утгатай, сул үг ашиглахаас зайлсхийгээрэй. Өөрийн CV-ндээ ерөнхий утгатай, сул үг их ашиглах нь уншиж байгаа ажил олгогчийн сонирхлыг 51 хувиар буруулдаг байна. “Багаар ажиллах чадвартай”, “Ачаалал даах чадвартай”, “Шинийг эрэлхийлэгч” гэж бичилгүй “5 хүнтэй багийг удирдан 3 сарын хугацаанд 2 ч томоохон сайн дурын ажлыг зохион байгуулсан” гэх мэтчилэн бодит үр дүнг харуулсан, тодорхой жишээг бичих нь таны CV-г илүү хүчирхэг болгоно.

3. LinkedIn профайл үүсгэ

Шинэхэн төгсөгчид оюутан залуус тэр бүр LinkedIn профайлгүй байдаг. Гэтэл оюутан ахуй цагаасаа LinkedIn профайл үүсгэж хөтөлж хэвших нь  алсдаа дотоод болон гадаад сүлжээнд нэвтрэхэд тустай. Мөн LinkedIn профайлаа өөрийн ажлын намтарт оруулах нь ажлын ярилцлагад уригдах магадлалыг 71 хувь хүртэл өсгөх давуу талтай байдаг. Гэхдээ дутуу бүрдүүлсэн LinkedIn профайл таны ажилд орох явцад сөргөөр нөлөөлөх магадлалтайг анхаараарай. Тиймээс LinkedIn профайлаа шинээр үүсгэж, тогтмол хөтөлж хэвшээрэй. 

4. Зөөлөн ур чадвар буюу “soft skill”-ээ бичихээ мартуузай

Бидний CV-гээ бичихдээ гаргадаг түгээмэл алдаануудын нэг бол “hard skill” буюу нарийн, мэргэжлийн ур чадвараа илүүтэйгээр тусган бичдэг явдал юм. Тэгвэл зөөлөн ур чадвараа буюу харилцааны, багаар ажиллах, дасан зохицох чадвар, зохион байгуулалтын авьяасаа мөн адил CV-ндээ тусгах нь ажил олгогчид таныг багт тохиромжтой, тогтох боломжтой ажилтан гэдгийг илэрхийлэхэд тусална. 

5. Хэмжиж болохуйц үр дүн оруулаарай

Ур чадвар, ажлын амжилтаа бичихдээ тоо, хувь, өсөлтүүд зэрэг хэмжигдэхүйц үр дүнгүүдээр жишээ татан бичих нь ажил олгогчид илүү сэтгэгдэл үлдээх боломжтой. Жишээ нь “Борлуулалтыг 20%-аар өсгөж байсан туршлагатай” гэх мэт. 

6. Жижиг гэж гололгүй ажлын амжилтуудаа оруулаарай

Өөрийн ажлыг намтрыг бичихдээ жижиг гэж гололгүй амжилтуудаа, ажлын туршлагаа бичих нь зүйтэй.  Жижиг тэмцээний амжилт, түр хийсэн цагийн ажлын туршлагыг ч багтаах өөрийнхөө ур чадвар, мэдлэгийг ажил олгогчид бүрэн илэрхийлэхэд тустай.

7. Зайлшгүй багтах ёстой мэдээллүүдээ нягтлаарай

  • Холбоо барих мэдээлэл

  • Танилцуулга

  • Ур чадвар

  • Ажлын туршлага болон амжилт 

  • Боловсрол 

    • Сонирхол гэсэн мэдээллүүд CV-д тань зайлшгүй багтах шаардлагатай шүү. 

8. Өөрийн CV-г цэгцтэй бүтэцтэй бичээрэй

Таны CV бол ажил олгогчид тантай уулзаагүй ч, таны тухай төсөөлөл, сэтгэгдэл авах анхны мэдээлэл. Тиймээс CV-гээ цэгцтэй, тодорхой ойлгомжтой байлгах нь таны ажил хэрэгч, цэгцтэй байдлыг харуулж чадна. CV бичихдээ: 

  • Arial, Calibri, Times New Roman зэрэг уншихад хялбар, албан бичигт хэрэглэгддэг фонтуудыг ашиглах. 

  • Текстээ 10-12 хэмжээтэй байлгаж, фонт солихгүй байх

  • Олон өнгө ашиглахгүй байх 

  • Хялбар уншигдахуйц бүтэцтэй байлгахын тулд сум, тэмдэгт, зураас ашиглах нь зохимжтой. 

9. Зөвлөгөө авах

CV-гээ  бичсэний дараагаар зөвлөгөө авах нь тустай. Chatgpt, DeepSeek, Zangia AI зэрэг нээлттэй хиймэл оюун ухааны аппликейшнуудаар CV-гээ хянуулж, зөвлөгөө авах боломжтой. Мөн сүүлийн үед их сургуулиудын “Карьер хөгжлийн төв”-д CV-гээ сайжруулах талаар тусалж, зөвлөдөг болсон. МУИС-ийн Карьер хөгжлийн үйлчилгээтэй гэхэд энэ талаар төдийгүй карьераа хэрхэн төлөвлөх тухай сургалт зохион байгуулж, бас ганцаарчилсан зөвлөгөө ч өгдөг. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
АЛХАМ 2.0 | Дадлага хийх гэж буй залууст зориулсан “амьдралд ойрхон” 8 зөвлөгөө 

АЛХАМ 2.0 | Дадлага хийх гэж буй залууст зориулсан “амьдралд ойрхон” 8 зөвлөгөө 

Богино хугацаанд өөрийгөө батлан харуулах, ур чадвараа илтгэх, хэрэгтэй мэдлэг мэдээллээ олж авахад нь туслах зорилгоор дадлагажигч нартай ойрхон ажилласан, бизнес, хууль, төрийн бус байгууллагын зэрэг 20 чадварлаг мэргэжилтнээс зөвлөгөө сонсож, нэгтгэн орууллаа.