UBLife Logo
АЛХАМ 2.0

АЛХАМ 2.0 | МУИС-ийн оюутнуудын л ойлгох 10 зүйл

АЛХАМ 2.0 | МУИС-ийн оюутнуудын л ойлгох 10 зүйл

“Алхам 2.0” аяныг Зориг сан нь “Залуучуудын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Ub.life сайттай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд Лоринэт сан, МУИС-ийн Карьер хөгжлийн үйлчилгээтэй хамтран залуусын ажилд орох алхам бүрд зориулсан хэрэгцээтэй мэдээлэл, сонирхолтой контентуудыг цувралаар хүргэж байна. 

1.Сиси, сиси бас дахин сиси

МУИС-ийн оюутан бүрийн толгойн өвчин бидний “Сиси” систем. Сургалтын жишиг төлөвлөгөө харах, хичээл сонголтын цахимаар хийх зэрэг олон боломжийг олгож буй дэвшилтэт систем ч гацах үе цөөнгүй. Хичээл сонгоно гэдэг чинь өрсөлдөөн шүү дээ. Оюутан болсон цагаасаа сисигээ сүсэглэж амьдарна шүү дээ. 

2.Карьер хөгжлийн үйлчилгээний төв

Ирээдүйн карьераа төлөвлөх, зөөлөн ур чадвараа хөгжүүлэх, CV бичих зэрэг ирээдүйн карьерт хэрэгтэй зөвлөгөө өгөх карьер хөгжлийн үйлчилгээний төв зөвхөн МУИС-д л бий. Бусад сургуульд байдаггүй ч зөвхөн МУИС-д байдаг гэж бодох бахархах сэтгэл. 

3.Би ганцаардаад байна…

Монгол улсын их сургуульд оюутан болоод хамгийн их үгүйлэгдэх зүйл бол ангийн найз нөхөд. Семестр бүр үзэх өөр хичээлүүдэд дандаа л өөр хүүхдүүдтэй сууна. Дотно найз нөхөдтэй болоход бэрх. Гунигтай ч юм шиг. Энэ мэдрэмжийг нэгдүгээр курсийн оюутнууд илүүтэйгээр мэдэх биз. Гэхдээ энэ бол хэсэгхэн л хугацааны ганцаардал гэдгийг амлая. Шинэ клубүүдэд орж, найз нөхдийн хүрээллээ илүү тэлэх боломж гэж хараарай. 

4.Нууц товчоо уншиж байж л Монголын түүхийг давна 

Ерөнхий суурийн хичээлээс Монголын түүхийг, тэр дундаа Д.Энхжаргал багшийг зорин сонгодог оюутан цөөнгүй. Монголын түүхийг нүдэнд харагдаж, сэтгэл хоногштол ярьдаг чадамгай багш. Түүний хичээл дээр МНТ-г эхнээс нь дуустал олон арван удаа уншиж байж л тэнцдэг. 

5.Жижигхэн цэцэрлэгт хүрээлэн

Зургийг О.Ундармаа

МУИС-ийн нэг болон номын сангийн ар тал бол тэрүүхэн тэндээ л цэцэрлэгт хүрээлэн гэсэн үг. Намрын сайхан өдөр бяцхан цэцэрлэгт хүрээлэнгээ зорин найзуудтайгаа тоглож, амарч, үдийн хоолоо идэж сэтгэл дулаацуулах намрын дурсамжаа бүтээдэг юм шүү.

6.Номын сангийн алдарт танхимууд 302, 303

Эрдэм сурна гэдэг амаргүй ээ. Ялангуяа номын сангийн алдарт танхимууд 302, 303 тоотод. Халуунд агааргүйтэж, өвөлдөө даарч суух тэр мэдрэмжийг МУИС-ийн оюутнууд л ойлгоно. 

7.Хууль зүйн сургууль дээр хичээл сонгох үед

Анзааралгүй хууль зүйн сургууль дээр хичээл сонгох тэр мэдрэмж… Улаанбаатар сургуулиас яаж ч явсан дараагийн цагтаа 10 минутад амжихгүй шүү. Хичээл сонголт хийхдээ “УБс“, “ШУТУБ“ гэсэн хуваарийг сайн анзаардаг юм шүү, ботгонуудаа.

8. Тавдугаар байрны шат

Тавдугаар байранд хичээллэх нь бараг л дасгал хийснээс өөрцгүй. Зургаан давхарт хичээлтэй бол тэгээд л ууланд мацах аятай л гарна шүү дээ.

9.Хоёрдугаар байрны 345 тоот

Хоёрдугаар байрны 345 тоотыг эртнээс хайх хэрэгтэй. Ер нь л хоёрдугаар байрны өргөтгөлтэй сайн танилцах хэрэгтэй.

10.Бидний МУИС

Хэдийгээр олон бухимдах зүйл гардаг ч МУИС-д суралцах нь бидний амьдралын хамгийн нандин дурсамжуудыг бүтээдэг. Олон олон чадварлаг профессоруудаас суралцах нь сайхан боломжийг бидэнд МУИС олгож байгаа. Мөн МУИС-ийн оюутан бүр өөрсдийн гэсэн өвөрмөц ертөнцтэй. Тэдэнтэй танилцаж, тэдний ертөнцөөр аялах нь хичнээн сонирхолтой байдаг гээч.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.