Урлагийн ертөнцөд өөрийн дуу хөгжмөөр хэдийнээ дэлхийн танил болсон залуу уран бүтээлч D4vd буюу Дэвид Энтони Буркийн эзэмшдэг Тесла машин дотроос уутанд хийсэн хүний биеийн эд эрхтнүүд олдсон тухай цочирдом мэдээлэл тархлаа.

Цагдаа нар уг эд эрхтнүүд түүний орхигдсон машинд ойролцоогоор тав орчим хоног байсан хэмээн дүгнээд байгаа юм.

Хэсэг ажилчид машины эргэн тойрноос эвгүй үнэр үнэртсэний араас цагдаа нар шалгалт хийх явцдаа уутыг олжээ.
Лос Анжелес хотын шинжээчдийн үзэж буйгаар энэхүү биеийн хэсгүүд нь урт хар, долгионтой үстэй эмэгтэйнх гэх дүгнэлт гарчээ.

Мөн нэгэн эх сурвалж тус цогцсыг шинжлэх явцад “Чшш“ хэмээх шивээстэй эмэгтэй болохыг олж тогтоосон гэнэ. Хар өнгийн шилэн оймс, богино бариу цамцтай байснаас гадна “W“ үсэгтэй бугуйвч, төмөр ээмэгтэй байсан аж.
Дуучны зүгээс ямар нэгэн мэдэгдэл одоогоор хийгээгүй байна.
Тэрээр 2022 онд “Here With Me” болон “Romantic Homicide” дуунуудаараа хөгжмийн ертөнцөд хүчтэйгээр түрэн орж ирсэн юм.
