UBLife Logo
Newsfeed

Дэлхийн түүхэнд энэ өдөр тохиосон чухал үйл явдлууд | Есдүгээр сарын 12

Дэлхийн түүхэнд энэ өдөр тохиосон чухал үйл явдлууд | Есдүгээр сарын 12

9 сарын 12-ны өдөр дэлхийн түүхнээ ямар үйл явдлууд болж байсан, хэн гэдэг алдартай эрхэм мэндэлж байсныг сонирхоцгооё.


1.  Мексик, Америкийн дайн: Чапультепек цайзын төлөөх тэмцэл (1847 он)

1874 оны есдүгээр сарын 12-13-ны өдрүүдэд "Чапультепек" цайзын төлөөх Мексик, Америкийн тулаан эхэлжээ. Мексик, Америкийн хоорон дахь дайн нь 1846-1848 онуудад үргэлжилсэн. Мехико хотын захад байрлах 61 метр өндөр толгод дээр сүндэрлэх энэхүү цайзын төлөөх тулаан нь Америк, Мексикийн дайны чухал тулаануудын нэг байсан юм. АНУ-ын 7200 цэрэг бүхий армийг генерал Уинфилд Скотт удирдаж, 3 өдөр тулалдсаны эцэст цайзыг эзэлж чаджээ. Мексикчүүдийн энэхүү ялагдал АНУ-д Мехико хотын төвийг эзлэх замыг нээжээ.


2.  Швейцарьчүүд Холбооны улс болов (1848)

1848 оны есдүгээр сарын 12-ны өдөр Швейцарьт 27 хоног үргэлжилсэн иргэний дайн болох Сондербундскригийн шаардлагаар холбооны үндсэн хууль баталж, Швейцарьчууд холбооны улс болсноо зарлаж байв.


3. Францын Ласко агуйгаас 20 гаруй жилийн настай агуйн зураг олдов (1940)

1940 онд энэ өдөр Францын Дорнод мужийн Ласко агуйгаас 20 мянга гаруй жилийн настай агуйн зураг олджээ. Агуйн хананд баавгай, буга, морь, үнэг зэрэг амьтдын дүрсээс гадна өөр элдэв дүрсүүдийг ч мөн зурсан байна.  Энэхүү агуйн зураг нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг.


4. Жон Кеннеди “Бид сар луу явахыг сонгосон” (1962)

АНУ-ын ерөнхийлөгч Жон Кенниди “Rice” Их сургуульд саран дээр хүн буулгаж, эх дэлхийдээ эсэн мэнд буцаан авчрах хүсэлтэй байгаа талаараа илтгэл тавьсан түүхэн өдөр. Тэрбээр ерөнхийлөгчийн зөвлөх, илтгэгч Тед Соренсений бичсэн илтгэлийг уншсан бөгөөд Кеннеди “Сансар огторгуй бол шинэ хязгаар. Америкчууд хувь заяагаа дагаж амьдрах бус өөрсдийн хувь заяаг өөрсдөө бие даан сонгох эрх чөлөөтэй ард түмэн. Бид сар луу явахыг сонгосон” хэмээн Америкийн ард түмнийг шинэ боломжуудад нээлттэй хандаж, дэмжихийг уриалсан байна.


5.  Филиппиний агаарын шугамын 158 дугаар нислэг осолдов (1969)

1969 оны 9-р сарын 12-нд Филиппиний агаарын шугамын 158 шугамын нислэг нь Мактаны Себу олон улсын нисэх онгоцны буудлаас Манилагийн чиглэлд хөөрчээ. Харамсалтай нь, Манилагаас зүүн хойд зүгт орших Антиполо хотын Кулаике тосгонд буух оролдлого хийх үедээ мангоны модонд орооцолдон осолдсон юм. Онгоцонд нийт 42 зорчигч, 5 ажилтан явснаас ганцхан хүн ослоос амьд үлдсэн байна.


6.  Jennifer Hudson

Оскарын шагналт дуучин, жүжигчин Женнифер Хадсон 1981 оны есдүгээр сарын 12-ны өдөр мэндэлсэн. Тэрбээр  “Dreamgirls” киноны Effei White дүрээр дэлхий дахинаа алдаршсан билээ.


7.   Sydney Sweeney

Сүүлийн үед кино урлагт шуугиан үүсэж буй залуу жүжигчин Sydney Sweeney нь 1997 оны 9-р сарын 12-нд төрсөн. Тэрбээр “Euphoria”, “The White Lotus”, “Anyone But You” зэрэг алдартай кинонуудад дүр бүтээн олонд танигдаад байна. Sydney Sweeney өнөөдөр 28 нас хүрэв.


8. Hiroshi Amano

Hiroshi Amano нь Японы физикч эрдэмтэн бөгөөд гэрэлтүүлэгч диод буюу LED техонологийг хөгжүүлсэн судалгаагаараа 2014 онд Isamu Akasaki, Shuji Nakamura нарын хамтаар Нобелийн шагналыг гардсан. Тэдний бүтээл нь орчин үеийн гэрэлтүүлэг, цахилгаан хэрэгсэл, цахилгаан машин болон сэргээгдэх эрчим хүчний салбарт томоохон хувь нэмэр оруулсан билээ. Тэрбээр өнөөдөр 65 нас хүрч байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.