UBLife Logo
Спорт

Монголын гурван марафонч ДАШТ-ий замыг амжилттай тууллаа

Монголын гурван марафонч ДАШТ-ий замыг амжилттай тууллаа

Японы Токио хотноо есдүгээр сарын 13-21-ний өдрүүдээр явагдаж буй хөнгөн атлетикийн ДАШТ-ий марафон гүйлтийн төрөлд Монголын дөрвөн тамирчин хурд сорив.

Эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн төрөлд оролцсон Галбадрахын Хишигсайхан 25-р байраар, Баярцогтын Мөнхзаяа 45-р байраар барианд орлоо. Энэ тэмцээнд 73 марафонч гараанаас хөдлөхөд 63 нь барианы зурхайд хүрэв.

Эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн төрөлд Кенийн тамирчин, “Токио-2020” олимпын наадмын аварга Перес Жепчирчир түрүүлж, Этиопын Тигист Ассефа мөнгөн медаль хүртсэн.

Харин хүрэл медалийг Уругвайн Жулиа Патернейн атгаж, улсынхаа түүхэн дэх анхны дэлхийн медальтан болов.

Эрэгтэйчүүдийн төрөлд 89 марафонч гараанаас хөдөлж, 66 нь барианд хүрлээ.

Монголоос оролцсон Бат-Очирын Сэр-Од 65-р байраар бариалсан бол Ц.Бямбажав уралдааны замыг гүйцэд туулж чадсангүй.

Эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн төрөлд Танзанийн Альфонс Симбу манлайлав. Тэрбээр марафон гүйлтийн дэлхийн аварга болсон анхны Танзани тамирчнаар тодорсон төдийгүй энэ тэмцээний түүхэн дэх хамгийн бага цагийн зөрүүгээр түрүүлсэн сонирхолтой амжилтын эзэн боллоо.

Германы Аманол Петрос мөнгөн медалийг зүүсэн бол Италийн Илиас Ауани хүрэл медаль гардлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.