UBLife Logo
Спорт

Хакүхо сонирхогчдын сүмог гартаа авлаа

Хакүхо сонирхогчдын сүмог гартаа авлаа

Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо Сүмо бөхийн холбооноос гараад удаагүй байна. Тэрээр өөрийнх нь Миягино дэвжээг одоо хүртэл хаасан хэвээр байгаад сэтгэл дундуур байсан юм. Сүмо бөхийн холбооноос гарсан ч Хакүхо цаашдаа дэлхий дахинд сүмо бөхийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд зүтгэнэ гэж хэвлэлийн бага хурал дээр хэлж байлаа.

Тэгвэл энэ зорилгоо биелүүлэх их ажлынхаа эхлэлийг тэр Тайланд улсад тавилаа. Энэ улсад болж байгаа сонирхогчдын сүмо бөхийн дэлхий, Азийн АШТ-ийн үеэр Олон улсын сүмо бөхийн холбооны чуулган болов. Чуулганаар Хакүхогийн түнш, эртний хамтрагч, “Тоёота” корпорацын тэргүүн Акио Тоёода Олон улсын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Акио мөн Азийн сүмо бөхийн холбоог тэргүүлж байгаа. Харин их аварга Хакүхог Олон улсын сүмо бөхийн холбооны Ерөнхийлөгчийн зөвлөх, бие төлөөлөгчөөр томилжээ. Энэ албан тушаалыг түүнд зориулан, шинээр гаргасан юм. Акио Тоёода өнгөрсөн зургаадугаар сард Японы сонирхогчдын сүмогийн холбооны тэргүүнээр сонгогдсон гэхээр дэлхийн сонирхогчдын сүмо ертөнц тэр чигээрээ Хакүхогийн гарт орж ирж байгаа юм. Ийнхүү дэлхий дахинд сүмо бөхийг түгээх их үйлс нь амжилттай эхэллээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.