“Загреб-2025” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд зодоглосон Тогтохын Алтжин эхний тойрогт гоц мөргөсөн.
Тэрбээр Казахстаны тамирчин, өсвөрийн дэлхийн аварга Виктория Хусайноватай барилдаж, 9:1 оноогоор яллаа.
Т.Алтжин шигшээ наймд Герман болон Хойд Солонгосын бөхчүүдийн аль давсантай нь хүч сорино.
