“Загреб-2025” чөлөөт бөхийн ДАШТ-ий 79 кг-д зодоглосон Азийн АШТ-ий хошой хүрэл медальт Олонбаярын Сүлдхүү эхний тойрогт гоц мөргөсөн.
Тэрбээр шигшээ 16-д Туркийн Метехан Япракыг, 11:5-аар, шигшээ наймд Францын бөх, Европын АШТ-д гурвантаа үзүүрлэсэн Зелимхан Хаджиевийг 3:1-ээр ялж, хагас шигшээд шалгарсан юм.
Гэвч мөнгөн медалийн төлөөх барилдаанд 23 хүртэлх насныхны Пан Америкийн АШТ-ий аварга АНУ-ын Леви Хайнест 4:1-ээр дийлдсэн билээ.
Тэрбээр өнөө орой Дагестан гаралтай Бахрейний бөх Хидир Сайпудиновтой хүрэл медалийн төлөө хүч сорино. Өдгөө 22 настай Сайпудинов Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальтай тамирчин юм.
Эдгээр бөхчүүд энэ оны Азийн АШТ-ий үеэр хоорондоо барилдсан билээ.
