“Загреб-2025” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд зодоглосон Тогтохын Алтжин шигшээ наймд өнгөрсөн оны ДАШТ-ий хүрэл медальт Германы Елена Брюггертэй хүч сорив.
Манай тамирчин 9:3 харьцаатай онооны дутуу байхдаа даралтаар учраа бөхөө буулган авч, хагас шигшээд хүрээд байна.
Тэрбээр мөнгөн медалийн төлөө энэ оны Азийн аваргад түрүүлсэн Японы Сакура Онишитэй барилдана.
