Энэ сарын 13-21-нд Хорватын Загреб хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Өнөөдөр манайхаас эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Б.Мөнхнар, 57 кг-д Х.Болортуяа, 65 кг-д Т.Энхжин, 76 кг-ын жинд Э.Даваанасан нар хүч сорих болно. Мөн 59 кг-д Т.Алтжин хүрэл медалийн төлөө, эрэгтэйчүүдийн 97 кг-д Г.Ганхуяг дагах барилдаанд зодоглоно.
9-р сарын 16 Мягмар
14:15. Эмэгтэй 50, 57, 65, 76 кг жингийн эмнэлгийн үзлэг, жин.
16:30. Эмэгтэй 50, 57, 65, 76 кг жингийн урьдчилсан барилдаан, эмэгтэй 55, 59 кг жингийн дагах барилдаан.
22:30. Эмэгтэй 50, 57, 65, 76 кг жингийн хагас шигшээ барилдаан.
00:00. Эрэгтэй 65, 97 кг, эмэгтэй 55, 59 кг жингийн финалын барилдаан.



