UBLife Logo
Спорт

О.Сүлдхүү хоёр жил дараалан чөлөөт бөхийн ДАШТ-ий V байрт шалгарлаа

О.Сүлдхүү хоёр жил дараалан чөлөөт бөхийн ДАШТ-ий V байрт шалгарлаа

“Загреб-2025” чөлөөт бөхийн ДАШТ-ий 79 кг-д зодоглосон Азийн АШТ-ий хошой хүрэл медальт Олонбаярын Сүлдхүү эхний тойрогт гоц мөргөсөн.

Тэрбээр шигшээ 16-д Туркийн Метехан Япракыг, 11:5-аар, шигшээ наймд Францын бөх, Европын АШТ-д гурвантаа үзүүрлэсэн Зелимхан Хаджиевийг 3:1-ээр ялж, хагас шигшээд шалгарсан юм.

Гэвч мөнгөн медалийн төлөөх барилдаанд 23 хүртэлх насныхны Пан Америкийн АШТ-ий аварга АНУ-ын Леви Хайнест 4:1-ээр дийлдсэн.

Улмаар хүрлийн төлөө барилдсан ч Дагестан гаралтай Бахрейний бөх, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Хидир Сайпудиновт 9:2 оноогоор ялагдав.

Ийнхүү О.Сүлдхүү хоёр жил дараалан ДАШТ-ийг шагналт 5-р байраар өндөрлүүллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.