UBLife Logo
Спорт

Чөлөөтийн ДАШТ-ий 3 дахь өдрийн медальтнууд

Чөлөөтийн ДАШТ-ий 3 дахь өдрийн медальтнууд

Энэ сарын 13-21-нд Хорватын Загреб хотод чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Өчигдөр хоёр дахь багц медалийн эзэд тодорлоо. Манай тамирчдаас эрэгтэй 79 кг-д зодоглосон Азийн АШТ-ий хошой хүрэл медальт Олонбаярын Сүлдхүү хүрэл медалийн төлөө Бахрейний бөх Хидир Сайпудиновтой барилдсан ч ялагдлаа. Харин өнөөдөр эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Тогтохын Алтжин хүрэл медалийн төлөө барилдах юм.

Эрэгтэй 74 кг финалд Албанийн бөх Валиев гэмтээд Японы бөхөд эсэргүүцэл үзүүлж чадсангүй. 97 кг-д Садулаевын эзгүйд ногт ганзаглаад ирсэн бахрейн бөх Тажудинов ялагдаж, нэгэн том сенсаац гарлаа.  

3 дахь өдрийн медальтнууд

Эрэгтэй

57 кг.

1. Чхон Сун Хан (БНАСАУ). 2. Бекзат Алмаз Уулу (Кыргызстан).​​

3. Арсен Арутюнян (Армения), Гуломджон Абдуллаев (Узбекистан).

74 кг.

1. Кота Такахаши (Япон). 2. Чермен Валиев (Албани).​​

3. Заурбек Сидаков (ОХУ), Таймураз Салказанов (Словак).

79 кг.

1. Георгиос Кугиомцидис (Грек). 2. Леви Дэвид Хайнс (АНУ).

3. Мохаммад Ноходиларими (Иран), Хидир Саипудинов (Бахрейн).

92 кг.

1. Трент Хидли (АНУ). 2. Аманула Гаджимагомедов (ОХУ).

3. Осман Нурмагомедов (Азербайжан), Амирхоссейн Фирузпур (Иран).

Өнөөдөр болох финалын барилдаанууд

Эрэгтэй

65 кг.

Рахман Амузадхалили (Иран) — Котаро Киёка (Япон)

97 кг.

Амирали Азарпира (Иран) — Кайл Снайдер (АНУ)

Эмэгтэй

55 кг.

Кйон Рйон Ох (БНАСАУ) — Екатерина Вербина (ОХУ)

 59 кг.

Сакура Ониши (Япон) — Мария Винник (Украин)

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.