“Загреб-2025” чөлөөт бөхийн ДАШТ-ий 62 кг-д зодоглосон дэлхийн аварга Пүрэвдоржийн Орхон эхний тойрогт гоц мөргөсөн.
Тэрбээр Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр дээр барилдаж буй Беларус бөх Вераника Ивановаг эхний хагаст 10:0 оноогоор илүүрхэн буулгаж авсан бол, залгаад шигшээ наймын шатнаа АНУ-ын бөх Адауго Нвачуквуг 5:2 оноогоор ялав.
П.Орхон хагас шигшээд “Парис-2024” олимпын аварга, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Японы Сакура Мотокитэй барилдахаар оноолт таараад байна.
