НБА лигийн Бүх оддын тоглолтод 4 удаа оролцож байсан Демаркус Казинс энэ жил дахин манай “Сэлэнгэ Бодонс” багтай гэрээ байгуулснаа мэдэгдсэн. Тэрээр олон нийтийн сүлжээнд ”Бодонс” багт эргэн очих болсноо мэдэгдэхдээ баяртай байна. Монголд дахин очихоо тэсэн ядан хүлээж сууна. Аварга болохын төлөө дахин тэмцэнэ” гэж бичсэн байлаа. Талууд нэг жилийн гэрээ байгуулжээ.
Казинс саяхан “Straight Game Podcast”-д ярилцлага өгөхдөө НБА-д тоглож байсан үеэ дурссан.

Демаркус Казинс ““Сакраменто” миний дугаарыг мөнхлөх ёстой. Энэ бол хүндлэл. Би үүний төлөө л өдөр болгон талбай дээр гарч тоглож байсан. Шагналын тухайд гэвэл би энэ багт байхдаа буруу зүйл огт хийгээгүй. Бүх оддын тоглолтод сонгогдсон, НБА-гийн шигшээд шалгарсан, алтан медалиуд гээд яривал би маш их хөдөлмөрлөсөн болохоор энэ бүхнийг авах эрхтэй. Майк Биббигийн хэлснээр улс төрийн асуудал байх шиг байна. Хийсэн ажил, үзүүлсэн амжилт гэвэл миний дугаарыг мөнхлөхөөс өөр арга байхгүй” гэж “даруухан” ярьжээ.