ДБНХ-ноос 2026 онд явагдах албан ёсны тэмцээнүүдийн хуваарийг зарлалаа. Оны гол тэмцээн болох насанд хүрэгчдийн дэлхийн аваргын тэмцээнийг Бахрейн улс хүлээн авах болжээ. Энэ жилийн ДАШТ-д Бахрейн улс зургаан дагестан бөхтэй оролцсон. Цаашдаа ч гадаадаас бөх авах шинжтэй. Энэ улс мөнгөөр чөлөөт бөхийг хөгжүүлэх гэж ихэд хичээж байгаа тул ДАШТ-ийг зохион байгуулах эрх авсан байна. Анх удаагаа Арабын орон чөлөөт бөхийн ДАШТ авлаа.
2026 оны гол тэмцээнүүд
• ДАШТ U17 — 7-р сарын 27-ноос 8-р сарын 2, Баку (Азербайжан)
• ДАШТ U20 — 8-р сарын 17–23, Манама (Бахрейн)
• Насанд хүрэгчдийн ДАШТ — 9-р сарын 5–13, Манама (Бахрейн)
• ДАШТ U23 — 10-р сарын 12–18, Лас-Вегас (АНУ)
Тивийн АШТ
Азийн насанд хүрэгчдийн АШТ – 4 сарын 7-12, Иордан, Амман
17, 23 хүртэлх насны Азийн АШТ – 5 сарын 23-31, Вьетнам, Да Нанг
15, 20 хүртэлх насны Азийн АШТ – 6 сарын 27-ноос 7-р сарын 5, Тайланд Бангкок
Улаанбаатар ОПЕН – 6 сарын 4-7, Улаанбаатар хот
ОХУ-ын бөхчүүдийн хувьд сайн мэдээ нь Бахрейнд очиход Шенгений виз шаардлагагүй тул Абдулршид Садулаев оролцож чадна.