Эрхэм хүндэт багш нартаа ‘Багш нарын өдөр’-ийн баярын мэндийг хүргэе. Энэ жил дэлхийн багш нарын 31, Монголын “Багш нарын өдөр”-ийн 59 дэх удаагийн баяр тохиож байна. Тус өдрийг тохиолдуулан манай Ub.Life сайт “Зөвхөн багш нарын л ойлгох хайр татам 15 зүйл”-ийг хуваалцаж байна.
1. Алтан навч хийсч, аяны шувуу буцах үест буюу есдүгээр сарын 1 бол ерөөсөө багш, сурагчдын баярын өдөр юм.
2. Бас цэцгэнд төөрсөн “эрвээхэй” болдог өдөр.

3. Цэцэрлэгийн багш бол ганц багш биш ээ. Тэд нар бол дуучин, хөгжимчин, яруу найрагч, эмч, энэрэнгүй үйлстэн, ид шидтэн билээ.
4. Багш нар хүний өөрийн ялгаагүй бүх хүүхдээ чин сэтгэлээсээ хайрладаг.
5. Заримдаа хэтрүүлдэг боловч сэтгэл нь хаа холдох вэ дээ.
6. Тэд бүгдийг чадна. Бүгдийг шүү.
7. Багш бол шавийнхаа ялалтын баяр, ялагдлын гашууныг хамтдаа хүртдэг нэгэн.
8. Багшийг ганц хичээл заадаг төдийхнөөр үнэлэх нь “мааааш” буруу. Тэд нар шавийнхаа амьдралын асуудлыг шийдэхийн тулд ханцуй шамлан орж, гар нүцгэн тулалдахад хэзээд бэлэн байдаг “тулаанч”.
9. “Худ” инфлүнсэрүүд гаарсан энэ цагт багш бол жинхэнэ инфлүнсэр юм.

10. Шалгалтууд дуусч, дүн гаргах үе бол тэдний хувьд “харангын дохио” л гэсэн үг. Дүнгээ гаргаж дуусаагүй бол “нүд аньж” ч чаддаггүй бололтой. Тийм болохоор багшийгаа зүгээр л хайрла, хүндэл.

11. Тэд нар шавиа яаж урамшуулахаа мэддэг.
12. Тэд нар хэзээ, хэнд, ямар даалгавар өгөхөө маш сайн мэддэг.

13. Багш нар хичээл номоос гадна хүн байхыг ч сургадаг. Тиймээс тэднийг шүтэхээс ч яах билээ.
14. Өөрийнхөө нэрийг “Багш“ гэж бодтол өдөрт хэдэн зуун удаа энэ үгийг сонсдог.

15. Заасан сургаснаа шалгах үедээ тэд нар хана хэрэм мэт бат бөх. Шалгалтын үеэр биднээс нүдээ салгана аа, гонж. Багшийгаа хууран мэхлэх нь өөрийгөө хуурч буйгаас ялгаагүй.

