Apple компани 2019 онд танилцуулж, 2020 онд худалдаанд гарч байсан iPhone 11 Pro Max загварыг “vintage” буюу хуучирсан, эртний бүтээгдэхүүний жагсаалтад албан ёсоор багтаасан байна.
Apple-ийн ангиллаар “vintage” бүтээгдэхүүн гэдэг нь тухайн төхөөрөмж худалдаалагдахаа больсноос хойш 5–7 жилийн доторх хугацаанд байгаа утас, компьютер болон бусад төхөөрөмжийг хэлдэг. Энэ хугацаанд Apple болон албан ёсны засварын төвүүд засвар үйлчилгээ үзүүлэх боломжтой ч сэлбэгийн олдоц хязгаарлагдах эрсдэлтэй. Харин 7 жилээс дээш хугацаа өнгөрсөн бүтээгдэхүүнүүдийг “obsolete” буюу бүрэн хуучирсан гэж ангилж, албан ёсны засвар үйлчилгээ зогсдог.

iPhone 11 Pro Max загвар нь 2019 онд танилцуулагдаж, 2020 оны намраас эхлэн худалдаанд гарсан. Түүнээс хойш таван жил өнгөрч буй тул “vintage” жагсаалтад орох нөхцөл нь бүрдээд байна.
Гэхдээ хэрэглэгчид уг төхөөрөмж дээр iOS-ийн хамгийн сүүлийн хувилбаруудыг одоогоор ашиглах боломжтой хэвээр байгаа. Харин ирээдүйд сэлбэгийн олдоц багасч, засвар үйлчилгээний боломж хумигдаж болзошгүй тул хэрэглэгчид шинэ загварт шилжих шаардлага тулгарахыг шинжээчид анхааруулж байна.
