UBLife Logo
Технологи

Хятад судлаачид хүний хугарсан ясыг 2-3 минутад бэхжүүлэх “Bone-02” цавууг нээжээ

Хятад судлаачид хүний хугарсан ясыг 2-3 минутад бэхжүүлэх “Bone-02” цавууг нээжээ

Хятадын судлаачид хугарсан ясыг хэдхэн минутад бэхжүүлэх “ясны цавуу”-г бүтээсэн гэдгээ зарлалаа.  

Ясны хүнд хэлбэрийн хугаралтыг ихэнх тохиолдолд хагалгаагаар, тэгэхдээ металл хадаасны тусламжтайгаар эмчилдэг билээ. Тэгвэл энэхүү шинэ нээлтийн ачаар ердөө нэг тарилтаар, ингэхдээ 2-3 минутын хугацаанд хугарсан ясыг буцаан бэхжүүлэх бололцоотой болсныг “Global Times”-аас мэдэгдэв. Заавал хагалгаа хийх шаардлагагүйгээр шүү дээ.

Ханжоу дахь Сэр Ран Ран Шоу эмнэлгийн мэс заслын тасгийн дэд эрхлэгч Лин Шианфэн хэлэхдээ “ Бидний нээсэн “Bone-02”-ын онцлог гэвэл тарилга хэлбэртэй төдийгүй цус хэдий чинээ баялаг орчинд ясыг төдий чинээ сайн бэхлэх чадалтай” гэлээ.

Нэгэн туршилтаар, бугуйны ясны хугаралттай өвчтөнд гурван см зүсэлт хийж, “Bone-02”-ийг тарихад ердөө 3 минутын дотор өнөөх хугарсан яс нь бэхлэгдсэн байна. Гурван сарын дараа давтан үзлэг хийхэд өвчтөний хугарал бүрэн эдгэсэн байжээ.

Судлаачид далайн хясааны ялгаруулдаг наалдамхай уургаас санаа авч уг цавууг бүтээжээ. Энэ цавуу нь чийглэг, давстай нөхцөлд ч даралт элэгдлийг тэсвэрлэх чадвартай бат бөх бүтээгдэхүүн болсон гэв. Мөн “Bone-02” цавуу нь хавдар үүсгэх эрсдлийнхээ хувьд, металл хадааснаас хамаагүй бага хувьтай юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.