UBLife Logo
Технологи

OpenAI компаниас Тик Ток-той төстэй бүтэцтэй аппликейшн гаргахаар зэхэж байна

OpenAI компаниас Тик Ток-той төстэй бүтэцтэй аппликейшн гаргахаар зэхэж байна

OpenAI компани бичлэг бүтээх хиймэл оюун ухаан "Sora 2"-т зориулан бие даасан шинэ аппликейшн гаргах гэж байгаагаа зарлалаа. Тус аппликейшн нь "Тик Ток"-той төстэй бүтэцтэй байх бөгөөд хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн босоо бичлэгүүдийг үзэх зориулалттай юм байна. Хэрэглэгчид " Sora 2" хиймэл оюуныг ашиглан 10 секундийн дотор шинэ бичлэг бүтээж, нийтлэх ба харин өөрийн зураг бичлэгийг нийтлэх боломжгүй ажээ.

Хэрэглэгчид өөрсдийн нүүр царайг таниулж, бичлэг бүтээхдээ ашиглах боломжтой. Мөн хэрэглэгчийн бүтээсэн бичлэгийг өөр хэн нэгэн ашиглах, хэрэглэгчийн нүүр царайг ашиглан төстэй бичлэг бүтээсэн тохиолдолд хэрэглэгчид мэдэгдэл ирэх зэрэг тохиргоонуудыг багтаасан байна. 

Мөнхүү аппликейшны туршилтын загварыг OpenAI компани дотооддоо гаргасан бөгөөд ажилчдаасаа эерэг үнэлгээ авч байна. 

Тик Ток аппликейшн шиг таалагдлаа товч, сэтгэгдэл үлдээх, хуваалцах хэсгүүд ч байна гэж хэрэглэгчид таамаглаж байгаа юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.