Улаанбаатар хотын төвөөс Чингис хаан нисэх онгоцны буудал явах нисдэг тэргийн үйлчилгээ нэвтэрчээ. Замын түгжрэлээс үүдэн нислэгтээ амжихгүй эрсдэлтэй байх болсон энэ үед OnTime Air Taxi долоон минутын хугацаанд зорчигчдыг нисэхэд хүргэх гэнэ.

Нисдэг тэрэг нь 8 болон 5 хүний суудалтай бөгөөд нэг хүний 99 ам.доллараар үйлчилнэ гэж хуудастаа мэдээлжээ.