UBLife Logo
Нийгэм

Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ, хур тунадас орохгүй

Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ, хур тунадас орохгүй

Урд шөнө Завхан, Хөвсгөлийн нутгаар, өнөөдөр буюу 10-р сарын 6-ны өдөр Булган, Эрдэнэт, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Улаанбаатарт өнөөдөр өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -2-4 градус хүйтэн, бусад хэсгээр 2-4 градус, өдөртөө сэрүүсэж 7-9 градус дулаан байна. 

Нийслэлд ажлын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?

10 хоногийн урьдчилсан мэдээгээр Улаанбаатарт хур тунадас орохгүй, салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр хүрнэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6-11 градус хүйтэн, бусад хэсгээр 3-8 градус хүйтэн байх бол өдөртөө 6-11 градус дулаан байна.

Маргааш буюу 7-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 9-нд Дархадын хотгороор бороо, нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 7-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -15-20 градус хүйтэн, өдөртөө -3+2 градус дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -8-13 градус хүйтэн, өдөртөө 0+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +2+7 градус,өдөртөө +10+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2-7 градус хүйтэн, өдөртөө +4+9 градус дулаан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.