UBLife Logo
Хөгжим

Ирландын алдарт “Kodaline“ хамтлаг тарж байгаагаа зарлалаа

Ирландын алдарт “Kodaline“ хамтлаг тарж байгаагаа зарлалаа

2025 оны аравдугаар сарын 9-нд Ирландын алдарт Kodaline хамтлаг олон нийтийн сүлжээнд фэнүүддээ хандан бичлэг нийтэлж, түүгээрээ тус хамтлаг тарах шийдвэр гаргаснаа мэдэгджээ. “Бид арван гаруй жилийг хамтдаа өнгөрүүлсний эцэст Kodaline-д баяртай гэж хэлэх хүндхэн шийдвэрийг гаргалаа” хэмээн тэд мэдэгдэлдээ дурдсан байна.

Хамтлагийн гишүүд болох Стив Гарриган, Марк Прендергаст, Винни Мэй Жуниор болон Жэйсон Боланд нар мэдэгдэлдээ фэнүүддээ зориулан тав дахь бөгөөд сүүлчийн цомгоо бичиж байгаагаа дуулгажээ.

2012 онд байгуулагдсан Kodaline хамтлаг нь сэтгэл хөдлөм аялгуутай, уянгалаг рок хөгжмөөрөө дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчтэй болсон. Тэдний “All I Want,” “Brother,” “High Hopes” зэрэг хит уран бүтээлүүд нь хайр, итгэл, урам зоригийн тухай сэдвээр сонсогчдын сэтгэлийг татсаар ирсэн билээ. Тэд тус бичлэгийнхээ төгсгөлд “Энэ бол бидний хувьд төгсгөл биш, харин шинэ эхлэл” хэмээн хэлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.