UBLife Logo
Newsfeed

Хайртай хүнтэйгээ хамтдаа үзэх гэгээлэг кино “Зүрхний Сараан”

Ub.life
Ub.life
Хайртай хүнтэйгээ хамтдаа үзэх гэгээлэг кино “Зүрхний Сараан”

Намрын сэрүүн орой, хайртай хүнтэйгээ хамтдаа суугаад, халуун шоколад шимэнгээ гоё кино үзмээр байна уу? Тэгвэл хамгийн тохирох киног чамд санал болгоё. Энэ намрын хамгийн дулаан, хамгийн “гэгээлэг мэдрэмж төрүүлэх” уран бүтээл бол яах аргагүй “Зүрхний Сараан” уран сайхны кино юм.

Хайрттайгаа, найзтайгаа эсвэл ганцаараа тухлан үзэхэд аль ч тохиолдолд яг тохирох энэ кино 10-р сарын 7-ноос эхлэн DDish, Univision, LookTV-ээр гарч эхэлсэн байгаа шүү!

“Зүрхний Сараан”-ыг заавал үзэх 5 шалтгаан

1.      Солонгосын шилдэг зохиолчийн уран бүтээл

Киноны зохиолыг Солонгосын чадварлаг зохиолч Чой Ён Чон (Choi Young Cheon) бичсэн бөгөөд тэрээр “CJ Entertainment” студийн зохиолын уралдаанд “Улаан тэнгэр” бүтээлээрээ 2018 онд тэргүүн байр эзэлж байсан уран бүтээлч юм.

2.      Хоёр улсын уран бүтээлчдийн хамтрал

Монгол, Солонгосын уран бүтээлчид нэгэн төслийн дор нэгдэж, байгалийн үзэсгэлэн, хоёр улсын соёл, сэтгэлгээг хөнгөн хөгжилтэй, инээдтэй атлаа уянгын мэдрэмжтэйгээр нэгэн дэлгэцэд уусган харуулжээ. Үзэх зуураа “аялж буй” мэт сэтгэгдэл төрүүлэхийн зэрэгцээ инээд хөөр, сэтгэл догдлуулсан мөчүүд таныг хүлээж байна.

3.      Хайрын гэгээлэг өгүүлэмж

“Зүрхний Сараан” бол зүгээр нэг хайр дурлалын кино биш. Хоёр өөр ертөнцийн хүмүүсийн учрал, итгэлцлийн тухай уянгалаг өгүүлэмж нь сэтгэлд халуун дулаан мэдрэмж төрүүлнэ.

4.      Бодит амьдрал дээрх аав, хүүгийн хамтрал

Кинонд МУГЖ Д.Бямбацогт өөрийн төрсөн хүү, жүжигчин Б.Балжиннямтайгаа хамтран тоглосон нь бодит уялдаа, сэтгэлд ойрхон мэдрэмжийг өгнө.

5.      Монгол уран бүтээлчдийн ая, дуу

Киноны дуу болох“Бидний аялал”-ыг “Take Off” хамтлагийн гишүүн Б.Батзолбоо дуулсан бөгөөд дууг сонсох бүртээ хайрын аялалд гармаар яахын аргагүй санагдана.

Энэхүү уран бүтээл нь БНСУ-ын “Sejong Box”, Монголын “Green Show Production”, “F Studio” болон “DDish” компанийн хамтарсан уран бүтээл юм.

DDish, Univision, LookTV-ээр хүлээн авч үзээрэй.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.