Холливудын одод найз бүсгүйчүүдээ байнга сольдогт бүгд дассан. Гэхдээ тэдний дунд ч онцгой тодорсон хүн бий. Энэ бол өнөөдөр 51 нас хүрч байгаа Леонардо Ди Каприо юм. Лео хайрт, найз бүсгүйчүүдээ 25 нас хүрэхээр нь “хуучин бээлий” мэт хаяж орхидог дүрэмтэй. Түүний дүрмийг “25 нас хүртэл” гэж нэрлэдэг. Харин тэр өнгөрсөн жилээс энэ дүрмээ зөрчсөн. Ди Каприогийн одоогийн найз бүсгүй Виттория Черетти 27 настай ч тэд салаагүй хэвээр байгаа.

Яагаад? Холливудын сэтгүүлчид гол шалтгаан нь Леогийн бусад эмэгтэйчүүдээс Виттория маш өөр гэж дүгнэжээ. Виттория Черетти хэр баргийн юм тоодоггүй, маш өндөр шаардлагатай бүсгүй ажээ. Тэрээр Леогийн ээжтэй хэл амаа маш хурдан ололцсон. Мөн дэлхийн хэмжээний модель тул ажлаар тасардаггүй, байнга дэлхий тойрон ажиллаж, тансаг сайхан амьдралтай. Виттория бол Ди Каприогийн араас гүйгээд, зууралдаад байдаг эмэгтэй биш. Харин ч өөрөө хаяад яваад өгөх магадлалтай.

Ди Каприо Черетти нар 2023 оноос хойш хамт байгаа. Одоо Леогийн гэр бүл, анд найзууд нь Леог хуримаа хийх гэж найдан хүлээж байгаа гэнэ.


