Энэ сарын 15-наас 16-нд шилжих шөнө Нью-Йорк хотын “Мэдисон Сквер Гарден”-д UFC холбооны “UFC 322” тэмцээн болох гэж байна. Ойрын үед болоогүй тун сонирхолтой тулаанууд спорт сонирхогчдыг хүлээж байгаа юм.
Хамгийн оргил тудаанд ОХУ-ын дагестан залуу Ислам Махачев хагас дунд жинд аваргын бүсийн төлөө Австралийн Жек Делла Маддаленатай өрсөлдөнө. Энэ бүсийг авахын тулд Ислам хөнгөн жингийн аваргын суудлаа чөлөөлж өгсөн юм. Ялбал тэр анх удаагаа UFC холбооны хоёр жингийн аварга болсон орос тулаанч болох юм.
Тэдний өмнө эмэгтэй хөнгөн жинд Киргизийн Валентина Шевченко, Хятадын Вэйли Чжан гэсэн супер тулаан явагдана. Энэ удаад Чжан Шевченког ялахын төлөө аварга цолоо хураалгасан билээ.
Үндсэн тулаанууд
Жек Делла Маддалена (18-2) — Ислам Махачев (27-1)
Валентина Шевченко (25-4-1) — Вэйли Чжан (26-3)
Шон Брэди (18-1) — Майкл Моралес (18-0)
Леон Эдвардс (22-5) — Карлос Пратес (22-7)
Бенеил Дариуш (23-6-1) — Бенуа Сен-Дени (15-3)

Урьдчилсан тулаанууд
Бо Никал (7-1) — Родолфу Виейра (11-3)
Роман Копылов (14-4) — Грегори Родригес (17-6)
Эрин Бланчфилд (13-2) — Трэйси Кортез (12-2)
Малкольм Уэллмейкер (10-0) — Коди Хэддон (8-1)
Жеральд Миршерт (37-20) — Кайл Докос (16-4)
Пэт Сабатини (20-5) — Хосе Марискаль (18-6)
Анжела Хилл (18-15) — Фатима Клине (8-1)
Байсангур Сусуркаев (10-0) — Эрик Макконико (10-3-1)
Вячеслав Борщёв (8-6-1) — Матеус Камило (9-3).

