UBLife Logo
Спорт

Монголын сүмогийн 2 ирээдүй халз тулж, Асахифүжи давлаа

Монголын сүмогийн 2 ирээдүй халз тулж, Асахифүжи давлаа

Өнөөдөр өглөө Фүкүока хотын Олон улсын төвд тун сонирхолтой нэгэн барилдаан боллоо. Маэзүмо буюу шинэ бөхчүүдийн шалгалтад тэнцсэн бөхчүүд ирэх башёгийн банцүкэгээ тогтоох барилдаан болсон юм. Энд Монголын хоёр ирээдүйтэй сүмоч халз барилдлаа. Спортын сэтгүүлчид энэ өглөө маш олноороо шинэ бөхчүүдийн барилдааныг сурвалжлахаар ирсэн байлаа.

Мэргэжлийн сүмо бөхийн 63 дахь ёкозүнагийн нэрийг өвлөн авсан Асахифүжи буюу Б.Очирсайхан “Монгол Акэбоно” гэгдээд байгаа 197 см өндөр Тэншёояма Г.Отгонбат нар гар зөрүүлж, Асахифүжи даван, мэргэжлийн сүмогийн гараагаа ялалтаар эхлүүллээ. Дөрвөн жил хагас Исэгахама дэвжээнд цолтой бөхчүүдтэй бэлтгэл хийсэн Асахифүжи ёрикири мэхээр ялсан байна. Түүний авга эгч нь Монгол улсын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн О.Бурмаа гэж байгаа.  

Барилдааны дараа Тэншёояма “Үнэхээр хүчтэй юм байна. Цаашдаа банцүкэгээ ахиулан, хамтдаа өрсөлдөж явах хүсэлтэй байна. Асахифүжи гэдэг хүчтэй ёкозүнагийн нэрийг авсан нь их найдвар хүлээлгэж байгаагийн шинж биз ээ. Гэхдээ шинэ бөх би энэ талаар юм яриад байхаар хүн биш” гэж ярьжээ. Мөн өөрийнхөө нэрийг “Тэн – тэнгэр, Шёо – өгсөх, Яма – уул. Тэнгэрт сүндэрлэсэн сүрлэг уул гэсэн хүчирхэг нэр. Анд нөхдийнхөө хүч чадлыг нэгтгэн, улам өндөрт гарахыг хичээ гэсэн утгатай” гэж тайлбарлалаа.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
6
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\47.129.230.71
Амжилтийн дээдийг хүсье
ЗОЧИН\13.214.136.134
мастер\18.143.65.128
Ашгүй дээ сайхан хөвүүд ундраад гараад ирлээ. Та нартаа эрүүл энх хүч чадлын ерөөл магтаал өргөе.