UBLife Logo
Дэлхий

Далай лам үерийн хохирогсдод зориулан ном уншина

Далай лам үерийн хохирогсдод зориулан ном уншина

Азийн орнууд үерийн аюулд өртөж, Зүүн Өмнөд Азийн хэд хэдэн оронд амиа алдагчдын тоо хэдэн мянгыг даваад байна. Дээрхийн Гэгээнтэн Далай лам байгалийн гамшигт өртөгсдөд зориулан ном айлдана гэдгээ мэдэгдлээ.

Гэгээнтэн “Индонез, Шри-Ланка, Вьетнам, Тайланд, Малайз, Филиппин болон ойрх бүс нутагт хар салхи, үерийн аюул буусныг мэдээд маш их харамслаа. Маш олон хүн амиа алдаж, олон сая хүний амьдралд нөлөөлөөд байна. Амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Мөн орон гэрээ алдсан, гэмтэж, бэртсэн хүмүүсийг энэ зовлонгоо даван туулахын төлөө ном унших болно.

Мөн аврах ажиллагаа амжилттай явагдаж, бүс нутагт сэргээн босголт хурдан шуурхай явагдан, ард олонд шаардлагатай тусламж, дэмжлэг хүрэхийн төлөө залбирна” гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.