UBLife Logo
Спорт

Чөлөөт бөх: Умард Осети, Дагестаны тулаан тэнцээгээр өндөрлөлөө

Чөлөөт бөх: Умард Осети, Дагестаны тулаан тэнцээгээр өндөрлөлөө

Энэ сарын 21-нд Владикавказ хотод Умард Осети, Дагестаны чөлөөт бөхийн шигшээ багийн халз тулаан болж өнгөрлөө. ОХУ-ын бөхийн хоёр том сургуулийн өрсөлдөөн 5-5 харьцаатай өндөрлөв.

Олимпын аваргууд Абдулрашид Садулаев, Заур Угуев, Заурбек Сидаков нар өрсөлдөгчдөө итгэл төгс ялсан. Барилдаан эхлээд дагестанчууд 3-0 тэргүүлж явсан ч дараа нь Осетийн бөхчүүд 4 дараалан ялсан. Хамгийн сонирхолтой барилдаан нь 92 кг жинд Дагестаны Аманула Гажимагомедов, Умарт Осетийн Арслаа Багаев нарын хооронд болж, дагестан бөх ялсан юм.

57 кг. Артем Гобаев (Осети) — Муса Мехтиханов (Дагестан) 2:3

61 кг. Азамат Тускаев (Осети) — Заур Угуев (Дагестан) 0:4

65 кг. Жамбулат Кизинов (Осети) — Ибрагим Ибрагимов (Дагестан) 0:6

70 кг. Давид Баев (Осети) — Абдурахман Далгатов (Дагестан) 11:0

74 кг. Заурбек Сидаков (Осети) — Магома Дибиргажиев (Дагестан) 10:0

79 кг. Таймураз Салказанов (Осети) — Ахмед Усманов (Дагестан) 3:2

86 кг. Артур Найфонов (Осети) — Ибрагим Кадиев (Дагестан) 8:4

92 кг. Арслан Багаев (Осети) — Аманула Гажимагомедов (Дагестан) 8:11

97 кг. Сослан Жагаев (Осети) — Абдулрашид Садулаев (Дагестан) 1:10

125 кг. Инал Гаглоев (Осети) — Абдулла Курбанов (Дагестан) 3:1

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.