Японы сүмо бөхийн холбооноос ирэх сарын 11-нд Токиод эхлэх 1 дүгээр сарын тэмцээний банцүкэг зарлалаа. Энэ удаад банцүкэг ёкозүна Хоошёорюү тэргүүллээ. Украины Аонишики озэки болсноор мэргэжлийн сүмо бөх, баруун, зүүн жигүүртэй арслантай болж байгаа юм. Аонишики мэргэжилд ороод ердөө 14 башё барилдаад озэки болсон нь түүхэнд нэгт бичигдэх амжилт боллоо. Дээд зиндаанд дэвшээд 5 башёд озэки болсон нь дараа нь ёкозүна болсон Азүмафүжи, Ооносато нартай зэрэгцжээ. Мэргэжилд ороод нэг ч удаа 50 хувийн амжилтаа алдалгүй озэки болсон нь ёкозүна Хагүроямагийн амжилтыг 84 жилийн дараа давсан агуу амжилт болжээ.
Такасаго дэвжээний Асахакүрюү буюу Өглөөний цагаан луу дээд зиндаанд шилжиж, Монголоос төрсөн 32 дахь маэгашира болж байна. Тэдний дэвжээний озэки асан Асанояма санданмэд унаад хоёр удаа дээд зиндаанд дахин гарсан анхны бөх болжээ. Дэваноүми дэвжээний Дэванорюү Т.Тэмүүлэн жюүрёод дэвшиж, Монголын 41 дэх сэкитори болсон. Оошима дэвжээний Кёкүкайюү Ш.Далайбаатар хоёр тэмцээний дараа дахин жюүрёод дэвших болсон.

Исэгахама дэвжээнд орсон Хакүхогийн Миягино дэвжээний бөхчүүдийн нэрийг өөрчилж, бүгдэд нь Фүжи-тэй нэр өгчээ.
Банцүкэд 594 бөхийн нэр бичигдсэн байна. Өнгөрсөн тэмцээнээс 4 бөх хасагдаж, хоёр башё дараалан, сүмочдын тоо 600 хүрсэнгүй. Ах дүү Ваканохана, Таканохана барилдаж байх үед 1994 оны Зуны тэмцээнд 943 бөх барилдаж байжээ. Исэгахама дэвжээ 31, Такасаго дэвжээ 25, Таманой дэвжээ, Сакайгава дэвжээ тус бүр 23, Хаяатэказэ дэвжээ 22 бөхтэй. Цолтой бөхчүүдийн тоогоор Исэгахама дэвжээ 6, Кисэ дэвжээ 5 цолтонтойгоор тэргүүлж байна.
Хацү башё банцүкэ
Хоошёорюү Ёкозүна Ооносато
Котозакүра Озэки Аонишики
Киришима Сэкивакэ Такаясү
Оохо Комүсүби Вакамотохарү
Ичиямамото Маэгашира-1 Ёшинофүжи
Үра М-2 Вакатакакагэ
Таканошёо М-3 Хакүнофүжи
Дайэйшёо М-4 Атамифүжи
Тамаваши М-5 Чюраноүми
Хирадоүми М-6 Оонокацү
Оошёома М-7 Фүжинокава
Шёодай М-8 Кинбозан
Гоонояма М-9 Роога
Токихаяатэ М-10 Котошёохо
Чиёошёома М-11 Нишикифүжи
Мидорифүжи М-12 Аби
Тобизарү М-13 Томоказэ
Шиши М-14 Митакэүми
Рюүдэн М-15 Асакоорюү
Асанояма М-16 Ошёоүми
Асахакүрюү М-17 Хацүяма
МОНГОЛ БӨХЧҮҮД
Жюүрёо
З-5 Тамашёохо Э.Энхманлай
Б-12 Кёкүкайюү Ш.Далайбаатар
Б-13 Дэванорюү Т.Тэмүүлэн
Макүшита
Б-2 Тошинофүжи Ө.Дэмиджамц
З-6 Котокэнрюү Г.Билгүүн
Б-16 Казэноүми Ц.Билгүүн
З-17 Хокүтэнкай Г.Сүхбат
З-23 Госэйзан Б.Мөнх-Од
Б-49 Саданохикари Д.Наранцогт
Санданмэ
З-5 Дайшёохо Ч.Шижирбаяр
Б-17 Тэнросэй С.Лувсангомбо
Б-72 Тацүбаяма М.Буянтогтох
Жонидан
З-6 Сачинофүжи Ганзориг Оргил
Жонокүчи
З-19 Асахифүжи Б.Очирсайхан
Б-19 Тэншёояма Г.Отгонбат

