UBLife Logo
Боловсрол

"Шинэ хэл" буюу код сурахын 5 давуу тал

Г.Сүрэн
Г.Сүрэн
"Шинэ хэл" буюу код сурахын 5 давуу тал

Код бичих, кодтой ажиллах нь өнөө үеийн хамгийн эрэлттэй ур чадварын нэг болжээ. Ирээдүйн хүүхэд залуус эх хэлээсээ гадна кодын шинэ хэлийг эзэмшиж, хиймэл оюун ухаан, техник технологийг огт өөр төвшинд хэрэглэх төлөвтэй байгааг Forbes мэдээлэв. Заавал программын салбарт ажиллахгүй ч "шинэ хэл"-ийг сурснаар дараах 5 ач тустай юм.

1. Код бол хэл

Хэлний тусламжтайгаар бид нийгмийн харилцаанд орж, ойлголцож, логиктой сэтгэн бодож чаддаг. Хэл ярианы болон бичгийн ур чадвар хөгжиж, хүрээлэн буй орчин тойрноо танин мэдэхэд хэл тусалдаг. Тэгвэл код нь өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой хэл юм. 0 ба 1 тоо нь үг үсгийг орлож буйгаараа л ялгаатай.

2. Код бүтээлч сэтгэхүйг тэлдэг

Оюун ухааныг дасгалжуулах тусам хөгжиж, гаргасан алдаанаасаа суралцдаг. Код бичих, түүнийг тайлан унших үед оюун ухаан бүтээлчээр ачааллаж, анхаарал төвлөрч, сэтгэн бодох чадвар сайжирдаг аж. 

3. Код математик ухааныг хөгжүүлдэг

Код нь зураглах, хийсвэр зүйлийг төсөөлөх ур чадварыг хөгжүүлдэг. Код сурах нь математикын хүнд бодлого бодох шиг тал талын ур чадварыг нэмэгдүүлдэг аж.

4. Код нь академик бичгийн чадварыг сайжруулдаг

Код бичиж сурсан хүмүүс бодлоо хэрхэн төлөвлөж, цэгцлэхээ ойлгодог. Улмаар кодлох ур чадвар хөгжихийн хэрээр илүү сайн бичих чадвартай болдог.

5. Код бичиж сурсан хүн асуудлыг тайван шийдэж чаддаг

Багаасаа код бичсэн хүүхдүүд тэвчээртэй, ухаалаг зан төлөвтэй болон хүмүүждэг. Код бичихэд алдаа гаргах нь түгээмэл тул аливаа уналт босолтод суралцдаг байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
9
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.