UBLife Logo
Улс төр

FactCheck: ​'Номын баяр'-ыг амралтын өдөр болгох санаачилга гаргаагүй

Ub.life
Ub.life
FactCheck: ​'Номын баяр'-ыг амралтын өдөр болгох санаачилга гаргаагүй

Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нарын УИХ-ын гишүүд 'Номын баяр'-ын өдрийг амралтын өдөр болгох хуулийн төсөл санаачилсан гэх ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагджээ. 

Тодруулбал, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2019 онд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн А.Ундраа нар санаачлан боловсруулсан бөгөөд 2019 оны арванхоёрдугаар сарын 12-нд Төрийн ордонд хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийж байжээ. Уг хэлэлцүүлэгт Монголын зохиолчдын эвлэл, Монголын орчуулагчдын эвлэл, Монголын номын сангийн холбоо, хэвлэлийн газар, зохиолч, судлаач, эрдэмтдийн төлөөлөл болох 80 гаруй хүн оролцсон байна. 

Үндэсний номын баярын өдөр нь нийтээр амрах өдрийн тоонд орохгүй.

Тус хуулийн төслийн хүрээнд Монгол Улс албан ёсны Үндэсний номын баярын өдөртэй болж, жил бүрийн тавдугаар болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрийг Үндэсний номын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар тусгажээ. Гэхдээ энэ нь нийтээр амрах өдрийн тоонд орохгүй хэмээсэн тухай Gogo сайтын мэдээнд дурджээ. 

Түүнчлэн Үндэсний номын баярыг анх санаачилсан “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас өнгөрсөн хугацаанд номын баярыг зохион байгуулахад тулгарч байсан нийтлэг бэрхшээлийн нэг нь өдөрлөг зохион байгуулах газрын зөвшөөрөл байсан гэжээ. Үүний улмаас тэд 13 жилийн хугацаанд долоон удаа бууриа сэлгэсэн байна.

Энэ хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нарын гишүүд 2020 оны есдүгээр сарын 18-нд дахин өргөн барьж, хуулийн 5-р зүйлийн “Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрүүд” гэсэн хэсэгт “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд, тав болон есдүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүд” гэсэн заалт нэмэхээр төсөлд тусгажээ.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2021 оны зургаадугаар сарын 15-нд буюу мягмар гарагт хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагаад байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Транспэрэнси Интернэшнл: Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт нь төсвийн хуваарилалтыг тэгш бус болгох эрсдэлтэй байна

Транспэрэнси Интернэшнл: Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт нь төсвийн хуваарилалтыг тэгш бус болгох эрсдэлтэй байна

Хууль тогтоогчдод хуулийн төслийг дахин нухацтай авч үзэх, улс төрийн намуудын санхүүжилтын ил тод байдлыг нэмэгдүүлэх хүчин чармайлтаа үргэлжлүүлж, олон улсын стандарт, зөв жишигт нийцүүлэхийг зөвлөжээ.

Иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд төсөвийг "ЯАРАЛТАЙ ГОРИМ"-оор хэлэлцэхийг эсэргүүцэв

Иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд төсөвийг "ЯАРАЛТАЙ ГОРИМ"-оор хэлэлцэхийг эсэргүүцэв

Наадам найр дөхсөнтэй холбоотой иргэдийн анхаарал суларсан үеэр төсөвийн тодотголыг яаралтай горимоор хэлэлцэх нь иргэдийн мэдэх эрхэд халдсан, мөн иргэдийн оролцоог үгүйсгэж байна