Мароккод хөлбөмбөгийн “Африкийн цом” тэмцээн болж, өнгөрлөө. 1968 оноос эхтэй энэ тэмцээн бараг бүтэн сар үргэлжилдэг уламжлалтай. Энэ жилийн их шөвөгт нутгийн эзэн Марокко, Сенегалын шигшээ багууд өрсөлдлөө.
Багууд тун тэнцүүхэн тоглож байсан ч шүүгч нар Мароккогийн талд байна гэж үзсэн сенегалчууд талбайг орхин гарсан юм. Шүүгч эхлээд тэдний оруулсан гоолыг тооцсонгүй, дараа нь Сенегалын хаалганд 11 метрийн торгуулийн цохилт заасан билээ. Сенегалын багийн ахлагч Садьо Мане тамирчдаа буцаан талбайд авчирсны дараа Мароккогийн тоглогч торгуулийн цохилтоо алдсан. Ингээд цаг сунгаж, Сенегалын баг 1:0 ялснаар эх орондоо хоёр дахь Африкийн цомыг авчирсан юм.

Маш хүнд замыг туулж, аварга болсон багийнхаа амжилтад сэтгэл уярсан Ерөнхийлөгч Бассиру Диомай Фай тамирчид, хөлбөмбөгийн холбооны ажилтнуудад их хэмжээний мөнгөн шагнал, маш том хэмжээний газар бэлэглэлээ.
– Шигшээ багийн тамирчин болгонд 115 мянган евро, “Петит Кот” амралтын газарт 1500 хавтгай дөрвөлжин метр газар олгоно.
- Сенегалын хөлбөмбөгийн холбооны гишүүн бүрт 75 мянган евро, “Петит Кот” амралтын газарт 1000 хавтгай дөрвөлжин метр газар олгоно.
- Шигшээ багийг дагалдан явсан Спортын яамны бүх ажилтнуудад 465 мянган евро, мөн газар хуваан олгох зарлиг гаргажээ.

