UBLife Logo
Спорт

2026 оны спорт наадмуудын багийн ахлагч нарыг томиллоо

2026 оны спорт наадмуудын багийн ахлагч нарыг томиллоо

ОУОХ, АОЗ-ын ивээн дор зохион байгуулагддаг 4 том наадам 2026 онд зохион байгуулагдана. МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлөөс эдгээр наадмуудад баг, тамирчдыг ахалж, оролцогч талуудыг удирдлага, зохион байгуулалтаар хангах багийн ахлагч нарыг томиллоо.

1. Африк тивд анх удаа явагдах залуучуудын олимпын наадам 2026 оны 10-р сарын 31-ээс 11-р сарын 13-ны өдрүүдэд Сенегалын Дакар хотноо явагдана. Уг наадамд оролцох Монголын Багийн ахлагчаар ССАЖЗ-ын сайд Ч. Ундрам ажиллана.

2. Азийн олимпын зөвлөл /АОЗ/-ийн ивээл дор “Санъя 2026” Азийн элсний наадам 14 спортын 61 төрөл зайд зохион байгуулагдана.  Монголын Багийн ахлагчаар МҮОХ-ны гишүүн, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Л. Мягмаржав ажиллана.

3. 11 сарын 28-наас 12 сарын 7-ны өдрүүдэд спортын 18 төрөлд зохиогдох “Рияд 2026” Азийн танхимын болон тулааны спортын наадам явагдана. Уг наадамд оролцох Монголын багийн ахлагчаар МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А. Үйлстөгөлдөр ажиллана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.