UBLife Logo
Спорт

Сагсан бөмбөгийн Азийн АШТ-ий урьдчилсан шатны тэмцээн Монголд болно

Сагсан бөмбөгийн Азийн АШТ-ий урьдчилсан шатны тэмцээн Монголд болно

Монголын сагсан бөмбөгийн холбоо ирэх наймдугаар сард 2029 оны Азийн аваргын урьдчилсан шатны “D” хэсгийн тоглолтыг зохион явуулах эрх авснаа албан ёсоор зарлалаа.

Тус тэмцээнд Тайланд, Монгол, Вьетнам, Фижи арлын улсууд өрсөлдөх бөгөөд наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 01-ний хооронд зохион байгуулагдана.

Манай улс өмнө нь Азийн АШТ-ий урьдчилсан шатны тэмцээнийг 2022-2025 онуудын хооронд эх орондоо зохион явуулж байсан билээ. Энэ удаад хэсгийн шилдэг 3 баг хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхээ авах юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.