UBLife Logo
Урлаг

Итали, Монголын уран бүтээлчдийн "Төв шилжих үед" үзэсгэлэн дэлгэгджээ

Ub.life
Ub.life
Итали, Монголын уран бүтээлчдийн "Төв шилжих үед" үзэсгэлэн дэлгэгджээ

Хоёрдугаар сарын 9-15-ны өдөр Улаанбаатар хотноо үргэлжилж буй Италийн долоо хоног 2026 арга хэмжээний хүрээнд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Төв шилжих үед” үзэсгэлэнг Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулж байна. 

Уг үзэсглэнгээр “төв” хэмээх ойлголтыг тогтсон, хөдөлшгүй цэг бус, харин орон зай, цаг хугацаа, хүртэхүйн туршлагаар түр хугацаанд бүрэлдэн бий болдог хувьсамтгай нөхцөл хэмээн авч үздэг. Өрөг урлаг, баримал, видео зэрэг хэлбэрүүдээр дамжин үзэсгэлэн нь шилжилт хөдөлгөөний тухай эргэцүүллийг зөвхөн бэлгэдэл, хэл зүйн түвшинд бус, экологийн болон түүхэн хэмжээсээр үзүүлэхийг зорьжээ.

Үзэсгэлэнд мультимедиа уран бүтээлч Лука Буволи, Пиетро Руффо болон Италийн Туринд амьдарч, уран бүтээлээ туурвидаг шинэ залуу уран бүтээлч Э.Бэхбаатарын бүтээлээс дэлгэгджээ.


Нэгдүгээр танхим

Лука Буволи“71 дэх өдөр: Задгай  сансарын Утопиан модернизм”-ийн орчин, 2019–2026,чулуу;“71 дэх өдөр: Задгай  сансарын Утопиан модернизм”-ийн Сансарын эргэлзээ,-видео арт, 2011–2025, HD видео, өнгө, дуу, 2 мин 4 сек;Астро-эргэлзээ /гэрэл, сүүдэр, 2026, PLA модель

Энэхүү бүтээл нь түүхэн эшлэлүүд болон төсөөллийн ирээдүй огтлолцох орчныг бүрдүүлхийг зорьсон байна. Чулуугаар татсан замууд нь чиг баримжаа олох гэсэн оролдлогыг илтгэх боловч хэзээ ч бүрэн давхцахгүй. Газарт ч биш, огторгуйд ч биш, харин дээр өлгөсөг сансарын нисэгч нь шилжилт хөдөлгөөний дүр болно.

Лука Буволи тайлбарлахдаа:

“71 дэх өдөр: Задгай  сансарын Утопиан модернизм” төсөл нь 2009 онд NASA-гийн эрдэмтэдтэй хамтын ажиллагааны үр дүнд эхэлсэн, одоо ч үргэлжилж буй “Астро-эргэлзээ” аяллын нэг хэсэг юм. Видеонд гарч буй хөдөлгөөнт баримлуудыг би модернизмын утопи үзэл рүү буцан очих боловч задран бутарч буй манай гаригийн ирээдүй болон хүн төрөлхтөн өөр гариг дээр амьдрахыг хүсэх мөрөөдөл рүү чиглэсэн “орон-цагийн машинууд” гэж төсөөлдөг. Хад асгатай зам дундуур урагш хойш тасралтгүй шилжих “цаг хугацааны сум” юм. Харин ханан дээрх сансрын нисгэгч (эсвэл “Астро-эргэлзээ”) нь байгальтай харилцах бидний харилцааг хэрхэн өөрчлөгдөж болохыг илэрхийлж байгаа юм.

Хоёрдугаар танхим

Хоёрдугаар танхимд Энхтөрийн Бэхбаатарын Shooting star бүтээл нь баримжаа өгөх цэг тогтвортой байдлаа алдах үед юу тохиолддог талаар эргэцүүллийг илэрхийлж байна.

Од — уламжлалт ёсоор чиг баримжаа, хүсэл тэмүүлэл, хувь тавилангийн бэлгэдэл боловч түүний энэхүү бүтээл дээо одод тэнгэрийн үзэгдэл бус, харин унасан биет байдлаар илэрнэ. Нэгэн цагт чиглэл, амлалтыг илэрхийлж байсан зүйл материаллаг хэмжээс рүү буцаж буй үзэгдэл юм.

Энэхүү бүтээл огторгуйн “төв” гэдэг ойлголт, бэлгэдлийн, эсвэл хэлзүйн аль ч түвшинд тогтсон, хувиршгүй бус, харин эмзэг, хувьсамтгай шинжтэй болохыг өгүүлнэ. Төв шилжихийн хэрээр түүнийг тойрон бүтээгдсэн утга ч мөн өөрчлөгдөнө. Shooting Star нь тэмдэг ба үйл явдлын заагийг бүдгэрүүлж, энгийн физик үзэгдэлд хүртэл бид утга оноох хандлагатай байдгийг харуулна. Унасан од нь домгоос материд, итгэлээс тайлбар руу шилжих шилжилтийн зүйрлэл ч гэж ойлгож болно.


Гуравдугаар танхим

Il Giardino Planetario – Дэлхийн цэцэрлэг /2024Видео артMOV (VLC), урт 4’16’’

Жиллес Клеманий /Gilles Clèmant/ философи үзлээс сэдэвлэн Пветро Руффо дэлхийг үргэлж өөрчлөгдөж байдаг өргөн уудам цэцэрлэг, эмзэг боловч тэсвэртэй экосистем гэж үздэг. Энэхүү бүтээл нь ландшафт ба цаг хугацааг уялдуулан харуулна: газрын зураг, давхаргууд болон ясны сүүдрүүд, өвөг дээдсийн газар нутаг зэргийг сануулсан нь ургамал, амьтан, ашигт малтмалын элементүүдтэй давхцана. Тус бүрийн дүрс давхарлагдсан ландшафтыг харуулж, өнгөрсөн ба одоо цагийг зэрэгцүүлэн харуулсан палимпсестийг бүтээдэг.

Мөн уг бүтээлд ландшафт нь зөвхөн дэвсгэр бус, гол дүр болж хувирдаг; цаг хугацаа шугаман бус, давхарлагдсан байдлыг харуулсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна