Энэ сарын 20-22-нд Гүржийн нийслэл Тбилис хотод жүдо бөхийн Их Дуулга тэмцээн болно. Нийт 52 орны 404 тамирчин өрсөлдөх тус тэмцээнд ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатарын удирдлага дор эрэгтэй 5, эмэгтэй 4 нийт 9 тамирчин хүч сорих юм. Сүүлийн үед татами дээр гараагүй олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн аварга, МУГТ Ц.Цогтбаатар зодоглож байгаа нь спорт сонирхогчдын анхаарлыг татаж байна.
Эрэгтэй
60 кг - Б.Сүхбат, Н.Мэндсайхан
66 кг - К.Ёолк, Ө.Жанцандорж
73 кг - Ц.Цогтбаатар

Эмэгтэй
48 кг - А.Мишээл
57 кг - М.Цэндбазар
63кг - Л.Энхрийлэн
78 кг - Ж.Урангоо
