UBLife Logo
Спорт

"НАУРЫЗ 2026" бөхийн барилдаан болно

"НАУРЫЗ 2026" бөхийн барилдаан болно

Монгол улс, Казахстан улсын гавьяат тамирчин, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ, Баян-Өлгий аймгийнхаа баяр наадамд 10 удаа түрүүлсэн, Монгол Улсын харцага Однайн Бахытын нэрэмжит "Наурыз 2026" улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан гуравдугаар сарын 21-ний Бямба гарагийн 12:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд эхэлнэ.

Тус барилдааны түрүү бөх автомашин, үзүүр бөх 4 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 2 сая төгрөг гардах бөгөөд үзэгчдийн дундаас гурван супер азтан тодруулна.

Мөн гуравдугаар сарын 22-нд Сүхбаатарын талбайд 10 цагаас "Наурыз 2026" баярын арга хэмжээтэй. Хөтөлбөрт: Соёл, урлагийн тоглолт, “Казах Күрес” - Казах үндэсний бөхийн барилдаан, Казах гэр болон гар урлалын үзэсгэлэн, Наурызын баярын уламжлалт идээ, зоогийн танилцуулга, Үндэсний хувцастай шилдэг гэр бүлийн шалгаруулалт багтжээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...