Дэлхийн боксын хүчтэй гүрнүүдийн нэг Казахстан Улаанбаатарт болох боксын Азийн АШТ-д оролцох бүрэлдэхүүнээ зарлалаа. Зургаан дэлхийн аваргатай хүчирхэг баг Монголд газардаад байна. Өрсөлдөгч Узбекистан улс Хасанбой Дусматов, Асадхужа Муйдинхужаев, Абдумалик Халоков, Жавохир Умматалиев, Турабек Хабибуллаев, Акмалжон Исроилов, Жахонгир Зокиров нарыг илгээгүй тул “Улаанбаатар 2026” тэмцээний багийн дүнд Казахстан улс тэргүүлэх магадлал улам өндөр боллоо.
Казахстаны шигшээ баг:
Эрэгтэй:
50 кг: Санжар Ташкенбай
55 кг: Махмуд Сабырхан
60 кг: Оразбек Асылкулов
65 кг: Ертуган Зейнулинов
70 кг: Торехан Сабырхан
75 кг: Сабыржан Аккалыков
80 кг: Ерасыл Жакпеков
85 кг: Нурбек Оралбай
90 кг: Сагындык Тогамбай
+ 90 кг: Айбек Оралбай.

Эмэгтэй:
48 кг: Айгерим Саттыбаева
51 кг: Жазира Оракбаева
54 кг: Элина Базарова
57 кг: Улжан Сарсенбек
60 кг: Римма Волосенко
65 кг: Лаура Есенкелди
70 кг: Бакыт Сейдиш
75 кг: Валентина Хальзова
80 кг: Надежда Рябец
+ 80 кг: Дина Исламбекова.
